Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2024/00515

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 145/ШШ2024/00515

Арвайхээр сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын .............дугаар баг, ...........  тоотод оршин суух, Н...........ийн А...........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ........... дугаар баг, ........... дугаар байрны ............ тоотод оршин суух, П...........ийн Б................д олбогдох

            “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч П.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь П.Б...............ээс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5,600,000 зээлж зээлийн гэрээ байгуулж хариуд нь өөрийн нэр дээрхи “.............” ХХК-ыг компаний эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөө бэлэглэлийн гэрээ байгуулан хийсэн билээ. П.Б нь бэлэглэгч намайг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэж байна.Миний нэр хүндэд халдаж, гадуур хүмүүст маш их өртэй, надад өглөгтэй ,өр авлага өгөхгүй байна гэх мэтээр ярьж, миний болон ар гэрийн маань нэр хүндэд халдах болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаж урьд хэлж ярьсанаа үгүйсгэж надаас үндэслэлгүй 10528000 төгрөг нэхэмжилж шүүхээс 5600000 төгрөг төлөхөөр шийдвэр гарсан.Мөнгөө авъя гэж гэр бүлийн хүн рүү согтуу залгаж дарамтлаж элдэвээр хэлэх, намайг өрөө өг гэх мэтээр бас дарамтлах болсон.Энэ үйлдэл нь ойр дотны хүн гэр бүлд маань хүндээр тусаж байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Н.А миний бие П.Б..............ээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “..........” ХХК-иа үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эвлэрлийн гэрээтэй 5,600,000 төгрөгийн 50% буюу 2,800,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “П.Б...............д холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Алтансүх, хариуцагч П.Б............тэй харилцан тохиролцож, “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эвлэрлийн гэрээтэй 5,600,000 төгрөгийн 50% буюу 2,800,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

            Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Н.А.............ийн нэхэмжлэлтэй П.Б............д холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Б..............ээс  35,100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А...............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 702,000  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА