Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 314/ШШ2025/00049

 

 

 

 

 

2025 01 23

314/ШШ2025/00049

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: “......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............. дугаар баг, ................. тоотод оршин суух, О...............н С...................д холбогдох

“1,795,392.40 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “..................” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Ц................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.С................ нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр .................. тоот Онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 500,000.00 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. О.Сүхболд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс Онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500,000.00 төгрөг зээлийн хүүнд 870,350.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 261,042.40 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 164,000.00 төгрөг нийт 1,795,392.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О................... шүүхэд гаргасан тайлбартаа: “...................” ХХК-ийн нэхэмжилсэн 1,795,392.40 төгрөгийг хоёр хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2 дугаар сарын 27-нд 1,295,392.40 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “....................СБ” ХХК нь хариуцагч О.С................д холбогдуулан “1,795,392.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О................. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “.................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А...................нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.С..................д холбогдох “1,795,392.40 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,700 төгрөгийн тавин хувь болох 21,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 21,850 төгрөг, хариуцагч О.С...............с 21,850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА