Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 314/ШШ2025/00018

 

 

 

 

 

2025 01 13

314/ШШ2025/00018

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..............сумын ............... дугаар баг, ......................... тоотод оршин суух, Н.................н С......................д холбогдох

“955,920.07 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “..................” ХХК-ийн хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Н............... овогтой С........... нь “................ ББСБ“ ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ2220994Х тоот зээлийн гэрээг компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 539 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хариуцагч иргэн Намжилсүрэн овогтой Сумъяа-с зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 955,920.07 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч  Н.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “...................” ХХК-иас утас лизиндэж аваад төлөлтөө цаг бүрт хийж байсан боловч тус ажилладаг байсан байгууллага маань ажлын байр урт хугацаагаар зогсоож төлбөр чадахгүйд хүрсэн учраас 2025 оны 1 дүгээр сарын 15-нд 150,000 төгрөг, 1 дүгээр сарын 23-нд 100,000 төгрөг, 2 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 2 дугаар сарын 23-нд 100,000 төгрөг, 3 дугаар сарын 15-нд 150,000 төгрөг, 3 дугаар сарын 23-нд 100,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 150,000 төгрөг, 4 дүгээр сарын 23-нд 55,920.07 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагч Н.С...............д  холбогдуулан “955,920.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Н.С бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “.................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, Д.Э нар нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.С....................д  холбогдох “955,920.07 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27500 төгрөгийн тавин хувь болох 13,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 13,750 төгрөг, хариуцагч Н.С...............с 13,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...................”  ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА