| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00542/И |
| Дугаар | 314/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 314/ШШ2025/00017
| 2025 01 10 | 314/ШШ2025/00017 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын ...............дүгээр баг, ...................тоотод оршин суух, И.................н Ц...................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ..............дугаар баг, ................ тоотод оршин суух, Ж................н Б.....................д холбогдох,
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Б.................тай 2021 онд танилцан улмаар 2022 оны 06 дугаар сарын 29-нд охин Б.М төрсөн.Б ид 2024 оны 7 дугаар сар хүртэл хамтран амьдарч 2 гэрийн хооронд явсаар үл ойлголцох байдлаас болж одоо тус тусдаа амьдарч байна.Ж.Б................н хувьд охиноо анхаарч хардаггүй охин маань аавыгаа танихгүй өсөж байна. Хамт амьдарч байхад хардах хэрэлдэх муудах асуудал маш ихээр гардаг байсан. Охиноо миний хүүхэд биш гэж хэлдэг ээж нь хүртэл миний хүүгийн хүүхэд биш гэж дарамтладаг. Иймд охин Б.М...................г өөрийн асрамжиндаа авч 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтсон амьжиргааны түвшингээр тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч Ж.Б...................д холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И.Ц нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И.Ц..................н нэхэмжлэлтэй, Ж.Б......................д холбогдох “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас гаргуулан нэхэмжлэгч И.Ц..................т олгосугай.
3. Захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА