| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00624/И |
| Дугаар | 314/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2025/00014
| 2025 01 09 | 314/ШШ2025/00014 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................сумын ............дүгээр баг, ........... тоотод оршин суух, Л..............н Б................н хүсэлттэй,
“Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ааваараа овоглуулахын тулд шүүхэд үрчлэлт хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан. Учир нь би үндэсний бөхийн тамирчин хүн. Улсын болоод сумынхаа баяр наадмын барилдаанаар барилдах бүрдээ төрсөн аавынхаа нэрийг олон түмэнд зарлуулах, аавынхаа нэрийг дурсах чин хүсэлттэй байгаа. Бас би овгоо солихоор миний охин ч гэсэн ургийн овог нь өөрчлөгдөх нөхцөл байдал үүсээд байгаа. Тийм учраас үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Үрчлэгч Ж.Л, Д.Х нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Б...................н үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Л.Б.............н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар,
Л.Б.................н төрсний бүртгэлийн лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн .............. үрчилсний бүртгэлийн лавлагаа,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .......... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 176 дугаартай тодорхойлолт,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Биг “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” -ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Л.Б..............г 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ж.............н Л............., Д..............н Х.......... нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан ............ дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Л.Б................н төрсний гэрчилгээний хуулбар болон үрчлэлт хийгдсэн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч одоо Л.Б нь 18 насанд хүрсэн, ээж, дүү нарын хамт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 176 дугаартай тодорхойлолт, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул Л.Б...............н эрх, хуул ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ө.............. овгийн П............н Б......... /РД:................./-ийг 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ж............н Л.............., Д..............н Хажидмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА