Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00012

 

 

 

 

 

2025 01 09

314/ШШ2025/00012

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ................дугаар баг .................. тоотод оршин суух, Н................... овогтой Б....................н хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Б нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч  Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд  1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд  1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэв.

 

№............... нийгмийн даатгалын дэвртрийн хуулбар,

№................  дугаартай баталгаажилтын хуудас,

1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Оч нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын ирцэд: Н.Бямба гэсэн,

 Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай даргын тушаалд: МАХН-ын Төв Хорооны Улсын Төрийн Товчооны 1986 оны 198 дугаар тогтоол, ХАА-н нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн 25-р тогтоолыг үндэслэн МАА-н 6 хэсгийн малчдад 1987 оны ээлжийн амралтыг олгосгугай. Амралт олгосон 451 малчинд амралтын мөнгийг бодож олгохыг ерөнхий ня-бо н.Ц..............д зөвшөөрсүгэй гэсэн,

 1986, 1989 оны цалингийн тооцооны хүснэгтэнд. Бямба гэсэн,

 Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай архивын лавлагаанд: 1986 оны 5 сар, 1987 оны 1-3, 11 сар, 1988 оны 8 сар, 10-12 сар, 1989 оны 7-8 сар, 10-12 саруудын бичилттэй,

Гэрч Д.М   /РД:.............../-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1986 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан гэжээ.

          Гэрч П.Пл /РД:............../-ын мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1986 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагч  Н.Б нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. А........... овгийн Н..............н Б........... /РД................./ нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Оч нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын ирц, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай даргын тушаал, 1986, 1989 оны цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай архивын лавлагаа,  Гэрч Д.М   /РД:...............,  П.П /РД:.............../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ............. овгийн Н.................н Б................ /РД:................/-г  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА