Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00013

 

 

 

 

 

2025 01 09

314/ШШ2025/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ...........дугаар багт оршин суух, Н............н Ө...............н хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Өох, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч  Н.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1992 оноос одоог хүртэл хувийн мал маллаж байгаа өрх толгойлсон эмэгтэй юм. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн цалингийн цэсний лавлагаа олдохгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэв.

 

№1.............. дугаартай баталгаажилтын хуудас,

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 242 дугаартай лавлагаанд: Тус архивын хадгаламжийн сан дахь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдлийн 1991 оны тогтоол, даргын тушаал, хурлын тэмдэглэл шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй, мөн 1991 оны баримт шилжиж ирээгүй тул Э.............н Ө...............д лавлагаа хуулбар олгох боломжгүй болно гэсэн,

Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Н..............н Ө............., ........... онд төрсөн, ......., ......... боловсролтой, 1991 оны 01-12 сар хүртэл бичилттэй, 

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогонд: Өрхийн тэргүүлэгч Н.Ө, малчин өрх 1, малчдын тоо 1 гэсэн,

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/195 дугаартай тодорхойлолтонд: Тус сумын Засаг даргын Тамгын газрын архив “Эх-Орон” нэгдлийн 1991 оны тогтоол, даргын тушаал, хурлын тэмдэглэл зэрэг материалууд сумын архив шатахад устсан болно. Иймд 3 дугаар багийн иргэн Н..........н Ө............н 1991 оны цалингийн баримт байхгүй нь үнэн болно гэсэн,

Гэрч Б.Б  /РД:...............-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл  сумын “Эх-Орон” нэгдэлд 1991 нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан гэжээ.

          Гэрч Ц.О  /РД:............/-ын мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл  сумын “Эх-Орон” нэгдэлд 1991 нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагч  Н.Ө................. нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. Э............ овгийн Н..............н Ө................ /РД:............../ нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/195 дугаартай тодорхойлолт, гэрч Б.Б  /РД:................./-ийн мэдүүлэгт,  Ц.Ог  /РД:................/ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Э.............. овгийн Н................н Ө............... /РД:................../-г  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА