| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00003/И |
| Дугаар | 314/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2025/00011
| 2025 01 09 | 314/ШШ2025/00011 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............... сумын .......... дүгээр багт оршин суух, С..................н Э.................н хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би С.Ц..................той 1995 онд танилцаж, ......... оны ......... дүгээр сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. ......... оны ........ дугаар сарын ..............-ны өдөр хүү Ц.З, Ц.С, ............ оны ............... дугаар сарын ..............-ний өдөр охин Ц.Н нарыг төрүүлсэн. Ингээд миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас хохироход хүрч байна. Намайг С.Ц.................той 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай тодорхойлолтонд: Иргэний С............... овогтой Э............. /.............../ регистрийн дугаартай. Ам бүл 4-үүл. Нөхөр С............н Ц............ /................../ регистрийн дугаартай. 1996 оноос өдийг хүртэл хүүхдүүдийн хамт тус багт амьдардаг нь үнэн болно.
1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Ц.З, Ц.С нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд,
1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Ц.З, Ц.С, ........... оны ..........дугаар сарын ............-ний өдөр төрсөн Ц.Н нарын төрсний гэрчилгээний хуулбарууд
С.Ц...............н иргэний үнэмлэхийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ц.Н...............н төрсний бүртгэлийн лавлагаа,
1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтуудад: Ц............., Са.Ц..........., С.Ц.................. гэсэн,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны 03-06/6265 дугаартай лавлагаанд: Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 110 дугаар хуудсанд: Өвөрхангай айгмийн Баянгол сумын 1 дүгээр багийн оршин суугч. Өрхийн тэргүүн .......... ургийн овогтой С..............н Ц............. эрэгтэй, ......... оны ......... дүгээр сард төрсөн, ..........настай, эхнэр Г.............. ургийн овогтой С..........н Э........ ....... оны .......... дүгээр сард төрсөн, ....... настай, охин Ц.........н З......... .......... оны .......... дугаар сард төрсөн, ............ настай, хүү Ц.............н С.......... ......... оны ......... дугаар сард төрсөн, ........... настай, охин Ц.........н Н............ ......... оны ...... дугаар сард төрсөн, .............настай гэж бүртгэгдсэн байна гэсэн,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/6214 дугаартай лавлагаанд: Д..............н С.........., өрхийн тэрүүлэгч ...........настай, эрэгтэй, С.........н Э............, охин, ........... настай, эмэгтэй, Ж...........н Д..............., бусад төрөл төрөгсөд .......... настай, эмэгтэй, Д..........н Ч..........., эхнэр, ..........настай, эмэгтэй, С...........н .................. хүү, ............. настай, эрэгтэй,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/6215 дугаартай лавлагаанд: С...........н Э............., эхнэр, ........... настай, эмэгтэй, Ц............н З............, хүү, ............ настай, эрэгтэй, Ц............н С........., хүү, ...........настай, С..........н Ц................, өрхийн тэргүүлэгч, ........... настай, эрэгтэй гэсэн,
Гэрч Т.О............. /РД:................../-гийн мэдүүлэгт: С.Э, С.Ц нар 1996 онд гэр бүл болж байсан. Өвөрхангай аймгийн Баянгол суманд хуримаа хийж байсан. Хуримаа хийж байхад би хамт байсан. 3 хүүхэдтэй. С.Э нь С.Ц..............той 1996 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа гэсэн,
Гэрч Ж.Б /................./-гийн мэдүүлэгт: С.Э, С.Ц нар 1996 онд гэр бүл болж байсан. Өвөрхангай аймгийн Баянгол суманд хуримаа хийж байсан. 3 хүүхэдтэй. С.Э нь С.Ц......................той 1996 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Э нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч С.Э нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход С.Ц....................той хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч С.Э................н шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Г.................. овгийн С..................н Э............... /РД:................../ нь ............... овгийн С..................н Ц................. /....................../-тэй 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай тодорхойлолт, ......... оны ........ дугаар сарын ..............-ны өдөр хүү Ц.З, Ц.С, ............ оны ............... дугаар сарын ..............-ний өдөр охин Ц.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Ц.З, Ц.С, ............ оны ..........дугаар сарын ...........-ний өдөр төрсөн Ц.Н.....нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ц.Н..............н төрсний бүртгэлийн лавлагаа, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны 03-06/6265 дугаартай лавлагаа, Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 110 дугаар хуудсанд: Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/6214 дугаартай лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/6215 дугаартай лавлагаа, гэрч Т.О /РД:................./, Ж.Б /РД:.................../ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ................. овгийн С.............н Э................ /РД:................./ нь ............ овгийн С.................н Ц............... /............/-тэй 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА