| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00014/И |
| Дугаар | 314/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 314/ШШ2025/00028
| 2025 01 16 | 314/ШШ2025/00028 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ...........дугаар баг, “............” гэх газар оршин суух, Ю.................н Ж..............д холбогдох
“1,796,860.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ю.Ж нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “..................” ХХК-тай № ............... тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung А54” маркийн гар утсыг нийт 1,738,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 100,507 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “............” ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байхтул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж.шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны хүртэл 19 сар, 19 удаагийн төлөлт дутуу 1,451,934.61 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжпэл гаргах хүртэлх хугацаанд ногдох) 287,438.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) 57,488 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,796,860.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...........” ХХК-ийн нэхэмжилсэн 1,796,860.78 төгрөгийг хоёр хувааж буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-нд 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 28-нд 796,860.78 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ю.Ж.....................н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч: “..................” ХХК нь хариуцагч Ю.Ж..................д холбогдуулан “1,796,860.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч ““..............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.Ж..................д холбогдох “1,796,860.78 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,700 төгрөгийн тавин хувь болох 21,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 21,850 төгрөг, хариуцагч Ю.Ж................с 21,850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “.....................” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА