| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00005/И |
| Дугаар | 314/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 314/ШШ2025/00030
| 2025 01 17 | 314/ШШ2025/00030 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.....................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............. дугаар баг, ............. тоотод оршин суух, Б.................н Э...................д холбогдох
“2,062,774 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..................... ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................ овогтой Э.....................нь 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай 1280046522 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 9900000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хас Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 3 сарын 4-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 259 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Б.Э.........................с 2,062,774 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э..................... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ................ХК-иас нэхэмжилсэн 2,062,774 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс нийт 6 удаагийн төлөлтөөр буюу 1, 2, 3, 4, 5, 6 саруудад хуваан төлөх хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. 2025 оны 01 сард 400,000 төгрөг, 2 сард 400,000 төгрөг, 3 сард 400,000 төгрөг, 4 сард 400,000 төгрөг, 5 сард 400,000 төгрөг, 6 сард 62,774 төгрөг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХК нь хариуцагч Б.Э................д холбогдуулан “2,062,774 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э................. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “................” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “....................” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э...................д холбогдох “2,062,774 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,954.38 төгрөгийн тавин хувь болох 23,977.19 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 23,977.19 төгрөг, хариуцагч Б.Э.................с 23,977.19 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “.................” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА