| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00704/И |
| Дугаар | 314/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00038
| 2025 01 20 | 314/ШШ2025/00038 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............ дүгээр багт оршин суух, Э................н Д..................д холбогдох
“9,860,268.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....................” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Д нь .................тай 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1110030622 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 7,900,000.00 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 07 дуагар сарын 19-ний өдөр зээлдэгч Э.Д.............н ............ дахь ............... дансанд 7,900,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 870,085.42 төгрөг, зээлийн хүүнд 455,184.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2292.77 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110030622 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 722 хоног хугацаа хэтрүүлээд байна. ................ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110030622 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 7,029,914.58 төгрөг, 2024 оны 12-р сарын 06- ны өдрийн байдлаарх хүү 2,609,426.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,927.68 төгрөг, нийт 9,860,268.59 төгрөгийг Э.Д...............с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ...................-иас нэхэмжилсэн 9,860,268.59 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 03 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 28-нд 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 6 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 28-нд 2,360,268.59 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.................” ХК нь хариуцагч Э.Д.................д холбогдуулан “9,860,268.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “.................” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.................” ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Д...................д холбогдох “9,860,268.59 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,714 төгрөгийн тавин хувь болох 86,357 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 86,357 төгрөг, хариуцагч Э.Д...............с 86,357 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “....................” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА