| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00023/И |
| Дугаар | 314/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 314/ШШ2025/00026
| 2025 01 15 | 314/ШШ2025/00026 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............... дугаар багт оршин суух, Ц................н Д...............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............... дүгээр багт оршин суух, Л.Батнаранд холбогдох
“1,409,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагдаагийн байрны засварын ажлыг хийж байх хугацаандаа “Од” барилгын материалын дэлгүүрээс 2022 оны 07 дугаар сард 1,409,700 төгрөгийн бараа аваад одоо болтол өгөхгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б.............шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Д............ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1,409,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Л.Б...............д холбогдуулан “1,409,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б.................бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Д................н нэхэмжлэлтэй Л.Б.........................д холбогдох “1,409,700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,505 төгрөгийн тавин хувь болох 18,752.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 18,752.5 төгрөг, хариуцагч Л.Б..................с 18,752.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Д......................д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА