Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2025/00023

 

                         

Зохигчдын эвлэрлийг баталж,

                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З-д холбогдох 5,050,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ...... сумын ...... баг, .... тоотод оршин суух, Д овогт Э-ын Б  /РД: ........., утас: ........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч болох З  овогтой З  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 сарын 15-ны шөнийн 23 цаг 00 минутын орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас миний биед баруун 11, 12 дугаар шүдний сулрал, урууланд шарх, эрүүнд зулгаралт, хамар ясны хуучин хугарал бүхий миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэрэгтэй холбогдуулан 20.. оны .. сарын ..-ний өдөр 20../ШЦТ/.. дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч 3.З-аас 3,907,540 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Одоо хамрын хагалгааны зардал болох 5,000,000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор явсан зардал болох тээврийн зардал 50,200 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилж энэхүү төлбөрийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч: Дорноговь аймгийн .... сумын ....р баг, ..... тоотод оршин суух, Ж  овогт З-ы З  /РД: ........., утас: .. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З.З  нь Э.Б-д хохирол уруулсан нь үнэн. Э.Б-д учруулсан хохирол болох эмчилгээний зардал 5,050,200 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 5,050,200 төгрөгийг 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 03 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдрийн дотор 2,525,100 төгрөгөөр төлөхөө илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч З.З-ын тайлбартай танилцлаа.  5,050,200 төгрөгийг 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 03 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдрийн дотор 2,525,100 төгрөгөөр төлөхөө илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б  нь хариуцагч З.З-д холбогдуулан 5,050,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.З  нь нэхэмжлэлийн шаардлага 5,050,200 төгрөгийг 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 03 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдрийн дотор 2,525,100 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч Э.Б  нь зөвшөөрсөн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З-д холбогдох 5,050,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.З  нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,050,200 төгрөгийг 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 03 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдрийн дотор 2,525,100 төгрөгөөр төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З.З-аас 5,050,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж 95,753 төгрөгийн 50 хувь болох 47,876.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч З.З нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                             ШҮҮГЧ                                      Э.Б