| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00603/И |
| Дугаар | 314/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2025/00015
| 2025 01 09 | 314/ШШ2025/00015 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............ дугаар баг, “..............” гэх газар оршин суух, ..................н Д..................н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Д, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би усны аж ахуй техник мэргэжлийн сургууль төгсөөд Өвөрхангай аймгийн зам ангид хувиарлагдаж 3 сар ажиллаад 1988 онд цэрэгт яваад 1990 онд халагдаж ирсэн. Ирээд шууд малчнаар ажилласан. Манай аав, ээж 2 өндөр настай хүмүүс байсан учраас шууд мал маллаж байсан. Тэгээд хувьчлал явагдаж хариулж байсан малаа тараасан. Нэгдэл тартал малаа маллаж байсан гэв. Иймд намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
№.............. дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,
№............. дугаартай баталгаажилтын хуудас,
№............. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ц..................н Д..................., 1969 онд төрсөн, . боловсролтой, бульдозерын машинч, 1985 оны 08 дугаар сарын 25-нд Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуульд бульдозерын машинчийн ангид сурагчаар элсүүлэв, 1988 оны 08 дугаар сарын 25-нд Усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийг бульдозерын машинчийн мэргэжлээр төгссөн тул, 1988 оны 047 дугаар сарын 01-нд ТМДС-ыг төгч исрэн тул замчнаар авч ажиллуулав, 1988 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн алба хаахаар явах болсон тул замчны ажлаас чөлөөлөв, 1988 оны 10 дугаар сарын 15-нд хугацаат цэргийн албанд татав, 1990 оны 10 дугаар сарын 15-нд хугацаа дууссан учир бэлтгэлээр халав гэсэн,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгосон архивын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №19 дугаартай лавлагаанд: Тус багийн 5 дугаар баг, Баянгийн малчин Ц...................н Д............... /..................../ регистрийн дугаартай 1990-1991 оны мал малласан малын А дансны мэдээллийг архивт хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжийг үндэслэн гаргав,
1990, 1991 оны жилийн эцсийн мал тооллогын баримтуудад: Ц.Д гэсэн,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтэнд: Д...................гэсэн,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай архивын лавлагаанд: 1991 оны 01 сараас 12 дугаар сар хүртэл, 1992 оны 1 сар, 11, 12 дугаар сарын бичилттэй,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08/2807 дугаартай лавлагаанд: Ц...................н Д................ нь Өвөрхангай аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэсэн.
Гэрч О.Т /РД:..................../-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оноос 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал малладаг байсан гэсэн,
Гэрч Д.Ц /РД:................./-ын мэдүүлэгт: Цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн ............... сумын “Ялалт” нэгдэлд 1991 оноос нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэсэн,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолт,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Д нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Х................ овгийн Ц....................н Д................ /РД:................./ нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгосон архивын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №19 дугаартай лавлагаа, 1990, 1991 оны жилийн эцсийн мал тооллогын баримтууд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1991 оны 01 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08/2807 дугаартай лавлагаа, гэрч О.Т /РД:................../, Д.Ц /РД................../ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Х........................ овгийн Ц..................н Д................... //РД:.................../ -г Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА