| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00015/И |
| Дугаар | 137/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2025/00024
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д-т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ........ сумын .....баг, ....... тоотод оршин суух, Б овогт Б-ы Б /РД: .., утас: ...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие хамт ажиллаж байсан Ж.Д-ын гуйлтын дагуу түүнд 5,000,000 төгрөг болон 9,000,000 төгрөгийг хүнээс олж өгсөн. Тэгтэл Ж.Д нь хэлсэн, ярьсан хугацаандаа мөнгөө өгөөгүй тул би түүний 5,000,000 төгрөгийн өрийг дарахын тулд өөрийн алт, монет эдлэлийг ломбардад тавьж, мөн аппликейшны зээл хийж, нийт 7,960,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж зээлийг дарсан. 9,000,000 төгрөгийг эгчээсээ хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн ба хаагдах дүн нь 12,040,000 төгрөг тул нийт 20,000,000 төгрөгийг Ж.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгийн ..... сумын .. баг, ..... тоотод оршин суух, М овогт Ж-ны Д /РД: ....., утас: ..../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Д нь Б.Б-аас 20,000,000 төгрөг авсан нь үнэн. Ээжийн минь биеийн байдал муу байгаа учраас одоогоор Ж.Д-ын нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Иймд түүний нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдөр төлөхөө илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ж.Д-ын тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Д-т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч Б.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д-т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,000,000 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 128,975 төгрөгийг улсын орлогоос, 128,975 төгрөгийг хариуцагч Ж.Д-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Д нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б