Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 145/ШШ2025/00004

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 145/ШШ2025/00004

Арвайхээр сум

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт зааснаар Т............. овгийн Ц...............н О..............н, З.............. овгийн Б..................н Б..............нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт ............... оны .......... дүгээр сарын ...........-ний өдөр төрсөн охин О.С.................н төрсөн эцэг нь хариуцагч   ............ овгийн Б............н Б.................мөн болохыг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ........... оны ..........дүгээр сарын ...........-ний өдөр төрсөн О.С..............г  төрсөн эх, нэхэмжлэгч Ц.О...............н асрамжинд үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн О.С.............г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б.............с тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Б, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.О нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б.............с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О...............т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын эвлэрлийг баталгаажуулсугай.

 

 

8. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам/-д даалгасугай.

 

9. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА