Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2025/00008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:135/2024/02038/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* ******* ******* байр, ******* тоотод оршин  суух ******* овгийн *******гийн ******* (хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн хүсэлттэй

“...Эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Хүсэлт гаргагч Ү.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Ү.******* иргэн *******д 40,000,000 төгрөгийн зээл олгосон. Гэрээний дагуух шаардлагаа биелүүлээгүй 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тооцоог төлж барагдуулж дуусна гэсэн боловч үүргээ хүлээгээгүй. хот, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй, тухайн хаяг дээр амьдардаггүй гэх үндэслэлээр тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Ингээд бид холбогдох боломжгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хаягаар харьяа дүүргийн шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргах эрхтэй учраас хүсэлт гаргасан. Тийм учраас *******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

2.Шүүхээс Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, итгэмжлэл, хотын дүүргийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн баримтууд, хэлэлцүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ү.******* нь эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2.Хүсэлт гаргагч Ү.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...2024 оны 05 сарын 31-ний өдөр тоот тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. *******ын харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарлаж байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан дүүргийн 103/ШЗ2024/0 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн дугаартай мэдэгдэх хуудсаар ******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна.

 

5.Иймд Э.Мөнхнайрамдлыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6.Хүсэлт гаргагч Ү.Бат-Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******** овгийн гийн Мөнхнайрамдалыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч Ү.******* (утас: , итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. нар овгийн гийн Мөнхнайрамдал нь хот, дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, регистрийн дугаартай, , гэх утасны дугаартай байсан болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА