| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/02032/и |
| Дугаар | 307/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/02032/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, ******* давхар ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******)-гийн хүсэлттэй,
Шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :
... Манай аав С.******* нь Усны аж ахуйн техникумыг төгсөөд ******* аймгийн ******* суманд 1972 онд нүүж ирсэн. Ингээд ******* аймаг, ******* сум, ******* ******* багийн ******* давхарын ******* дүгээр байрны ******* тоотод амьдарч эхэлсэн. Бид ам бүл 3, ээж, аав, бид гурав амьдардаг байсан. 1979 онд аавын маань бие гэнэт муудаж, аав маань нас барсан. Тэгээд би ээж *******гийн хамт ******* сум, ******* ******* багийн 2 давхарын ******* дүгээр байрны ******* тоот байрандаа үргэлжлүүлэн амьдарсан. 1990-ээд оны үеийн өмч хувьчлалын үе 1992 оны 04 сарын 30-ны өдрийн дугаартай гэрээний дагуу энэ байрыг хувьчлан авсан билээ. Ээж минь даралт нь ихэсдэг, харвасны улмаас саажилт үүсч 2003 оны 08 сарын 14-ний өдөр насан өөд болсон юм. Би ганцаараа үлдэж, энэ гэртээ гэр бүлийн хамт амьдарч байгаад 2006 оны 08 сард өөр байранд шилжин орж амьдарч байна. Одоо бол хоосон 8 айлын орон сууц байгаа. Ийм учраас би энэ байрны шударга эзэмшигч болох хүсэлтэй байна. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэв.
Хавтаст хэргээс: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Хувьчлалаар авсан орон сууц эүэмшигчтэй хийх аж ахуйн гэрээ, 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө эзэмших гэрчилгээ, Л.*******д 2022.09.21-ний өдөр ******* сум, ******* ******* багийн 2 давхарын ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө, 27 м.кв байрыг эзэмшүүлсэн гэрчилгээ, ******* сумын ******* багийн засаг даргын Л.******* нь тус байранд оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Л.*******, нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ТӨХК-ийн оршин суугч Л.*******д олгосон өр төлбөрийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолт, мөн компанийн орлогын баримт, Дархан ХК-ийн тус орон сууцны ы төлбөргүй талаарх тодорхойлолт, банкны дансны хуулга, Л.*******гийн ******* сумын ******* багийн засаг даргад гаргасан өргөдөл, хүсэлт гаргагчийн ******* аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд, ******* сумын ******* багийн засаг даргын 2024.12.17-ны өдөр Д.*******д олгосон оршин суугаа газрын тодорхойлолт, ТӨХК-ийн ******* баг, кодтой хэрэглэгч ийн ус дулааны төлбөргүй талаарх тодорхойлолт, мөн компанийн төлбөрийн дэлгэрэнгүй хуулга, мөн компанийн гүйлгээний лавлагаа, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн санд ******* сум, ******* дүгээр баг, 2 давхар, ******* байрны ******* тоот орон сууцанд өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгэж гэрчилгээ олгоогүй байна гэсэн албан бичиг, Орон сууцны захиргаа /хуучнаар/-аас *******тай хийсэн орон сууц эзэмшигчтэй байгуулсан гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад (хх 1-15, 27-34, 38 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч З.******* нь ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, 2 давхарын ******* дүгээр байрны ******* тоот, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Л.******* нь дээрх орон сууцыг 1972 онд нүүж эцэг эхийн хамт нүүж ирсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь хэрэгт 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Хувьчлалаар авсан орон сууц эүэмшигчтэй хийх аж ахуйн гэрээ, 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө эзэмших гэрчилгээ, Л.*******д 2022.09.21-ний өдөр ******* сум, ******* ******* багийн ******* давхарын ******* дүгээр байрны ******* тоот 2 өрөө, 27 м.кв байрыг эзэмшүүлсэн гэрчилгээ, ******* сумын ******* багийн засаг даргын Л.******* нь тус байранд оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Л.*******, нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ТӨХК-ийн оршин суугч Л.*******д олгосон өр төлбөрийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолт, мөн компанийн орлогын баримт, Дархан ХК-ийн тус орон сууцны ы төлбөргүй талаарх тодорхойлолт, банкны дансны хуулга, Л.*******гийн ******* сумын ******* багийн засаг даргад гаргасан өргөдөл, хүсэлт гаргагчийн ******* аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, ******* сумын ******* багийн засаг даргын 2024.12.17-ны өдөр Д.*******д олгосон оршин суугаа газрын тодорхойлолт, ТӨХК-ийн ******* баг, кодтой хэрэглэгч ийн ус дулааны төлбөргүй талаарх тодорхойлолт, мөн компанийн төлбөрийн дэлгэрэнгүй хуулга, мөн компанийн гүйлгээний лавлагаа, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх 5-8, 10-15, 27-34 дэх тал)
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар дээрх орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дугаартай эрхийн улсын бүртгэлийн санд ******* сум, ******* дүгээр баг, 2 давхар, ******* байрны ******* тоот орон сууцанд өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгэж гэрчилгээ олгоогүй байна гэх албан тоотоор тогтоогдож байна. (хх 38 дахь тал)
4. Иймд Л.******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэсний дагуу өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой төлбөрийг зохих байгууллагатай гэрээний дагуу төлж байсан байна.
5. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.
Иймд хүсэлт гаргагч Б.*******г ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, 2 давхарын ******* дүгээр байрны ******* тоот, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан, регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******г ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, 2 давхарын ******* дүгээр байрны ******* тоот, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА