Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:135/2024/02036/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******)-ийн хүсэлттэй,

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… Би 1987 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд илтгээлтээр ******* ******* аж ахуйд *******гоор ирж ажилласан. 1992.03.20-ны өдөр бүтцийн өөрчлөлт задралаар компанид очсон. 1993.04.21 *******, гээр ажилласан. 1994.06.02 тушаалын өөрчлөлтөөр тогоочоор ажилласан. Иймд миний ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Шүүхээс: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалъя гээд Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, ******* аймгийн Төрийн архивын тодорхойлолт, Төрийн архивын тодорхойлолт, овогт ы цахим үнэмлэхийн хуулбар, Ш.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сангийн аж ахуйн даргын ажилд томилох тухай тушаал, 1988.05.19-ний өдрийн хамт олонтойгоо авхуулсан фото зураг, 1995-1996 онд ХК-ийн хамт олонтой авхуулсан фото зураг, шүүхийн баримтууд, гэрч , Н. нарын мэдүүлэг, холбогдох баримтууд, Ш.*******ийн 1988 оны төрөлтийн түүх, 1992 оны төрөлтийн түүх, хөдөлмөрийн дэвтрийн /эх хувиар нь/ зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ш.******* нь ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч Ш.******* нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Дархан сангийн аж ахуйд нормчноор, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ББХК-д ны стендичнээр, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ББХК-д нормчноор, 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан хугацааны ажилд орсон болон гарсан тушаал нь архивт байхгүй улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

******* аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч гийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын 01 багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн дугаартай тодорхойлолт, Төрийн архивын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн , 2024 оны 12 сарын 05-ны өдрийн , дугаартай тодорхойлолтууд, хүсэлт гаргагчийн 1987 оны 08 сарын 06-ны өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ийн найрамдлын нэрэмжит ******* хотын ******* сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 сарын 20-ны өдрийн ,  дугаартай тушаал, гэрэл зурган үзүүлэлт, Ш.*******ийн төрөлтийн түүхийн хуулбар (хх 3, 5-8, 11-15, 41-44 дэх тал)

Гэрч гийн ...Би Ш.*******ийг багаасаа сайн танина. Учир бид нэг суманд ажиллаж амьдардаг байсан. Би нарийн бичгээр 1985 оноос Дархан сангийн аж ахуйд эхэлж ажиллаж байсан. Ш.******* нь 1987 онд нормчноор ажилд орсон. 1990 онд Дархан сангийн аж ахуй татан буугдаад задарсан. Тухайн үед Ш.******* ХХК-д ажилд орсон. Би ХХК-д боловсон хүчний ажилтнаар ажилласан. Уг хоёр компани 1993 онд нэгдсэн. 2002 онд хувьчлагдсан тэр үе хүртэл бид хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, ийн найрамдлын нэрэмжит ******* хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 06 сарын 13-ны өдрийн 183 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, ******* аймгийн ******* сумын ХК-ийн захирлын 1997 оны 01 сарын 16-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар  (хх 29-33 дахь тал),

Гэрч ы ...Би 1987 онд Дарханы сангийн аж ахуйд засвар инженерийн ажилтнаар ажилд орсон. Тэр үед Ш.******* гэдэг хүн засварчингаар ажиллаж байсан. Бид хамт 1993 оны сангийн аж ахуйг татан буугдтал хамт ажилласан. Мөн 2003 онд ХХК-д Ш.******* засварчингаар, би засварын инженерээр ажиллаж байсан гэх мэдүүлэг, ийн найрамдлын нэрэмжит ******* хотын ******* үрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, ******* аймгийн ******* сумын ХК-ийн захирлын 1996 оны 10 сарын 22-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт (хх 35-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

4. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч Ш.*******ийг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Дархан сангийн аж ахуйд нормчноор, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ББХК-д маслын стендичнээр, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ББХК-д нормчноор, 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагч Ш.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ийг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ******* үрийн сангийн аж ахуйд нормчноор, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ББХК-д маслын стендичнээр, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ББХК-д нормчноор, 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА