Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00058

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 04 сарын 04-ний төрсөн охин *******г эх *******ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, *******а нарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын “...******* нь ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод амьдрах байраа барьцаанаас суллан *******а надад шилжүүлж өгнө. Энэ байр ******* банканд барьцаанд байгаа учир зээлээ төлж барагдуулаад *******а миний нэр дээр шилжүүлж өгөхөөр нь *******а би хоёр гараашийг шилжүүлэхээр тохиролцов.

1. ******* аймгийн ******* сумын ******* баг, Үндэсний эрх чөлөө ******* гудамж, ******* тоот, ******* дугаар бүртгэлтэй, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, Үндэсний эрх чөлөө ******* гудамж, ******* байрлах нэгж талбарын *******,

2. ******* аймгийн ******* сумын ******* баг, Үндэсний эрх чөлөө ******* гудамж, ******* тоот, ******* гэрчилгээтэй, Үндэсний эрх чөлөө ******* гудамж, ******* байрлах нэгж талбарын энэ хоёр гараашийг шилжүүлнэ. Бусад хөрөнгүүдээсээ татгалзаж байна. *******т өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Жишээ нь: 3 шар газар 1.2 га, газар газар 120-150 га, машин 1 ширхэг , Трактор комбайн, портер, 3 лангуу гэх мэт хөрөнгүүдээсээ *******а би татгалзаж байна” гэж харилцан тохиролцсон эвлэрлийг баталсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 100,716 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА