Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2020/00389/И |
Дугаар | 02203 |
Огноо | 2020-10-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 02203
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Г” ХХК-д холбогдох 2 456 652 772 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
12/18-128 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.17 дахь заалт, 12/18-254 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалт тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаварыг арилгуулах буюу 6 000 000 төгрөгийг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, Б.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Б.Амарсанаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Г” ХХК нь “Т” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12/18-128 тоот зээлийн гэрээ байгуулан 1 400 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээ байгуулан 600 000 000 төгрөгийг 40 сарын хугацаатай, нэг сарын 1.8 хувь /жилийн 21.6 хувь/-ийн хүүтэй тус тус авсан. “Т” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч “Г” ХХК-ийн харилцах дансанд 840 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 560 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 600 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус шилжүүлсэн. “Т” ХХК болон “Г” ХХК нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 12/18-129 тоот барьцааны гэрээг байгуулан “Г” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж 7/3 байр 1001 тоот хаягт орших 570 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1, 1 тоот хаягт орших 320 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1 2 тоот хаягт орших 215 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус барьцаалсан. Хариуцагч “Г” ХХК нь хөрөнгө оруулалтын зээлээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, эргэлтийн хөрөнгийн зээлээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрүүдийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлж байсан болно. “Т” ХХК-ийн зүгээс зээлдэгч “Г” ХХК-д зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлүүдийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан болно. Харин зээлдэгч “Г” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1 400 000 000 төгрөгийн зээлээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 399 999 792 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 326 426 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 349 037 төгрөг, нийт 1 727 775 082 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 600 000 000 төгрөгийн зээлээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 599 716 462 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 126 337 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 769 958 төгрөг, нийт 728 824 190 төгрөг үлдсэн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулагдсан 12/18-128 дугаартай зээлийн гэрээ болон 12/18-254 дугаартай Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч “Г” ХХК-иас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 999 716 254 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 452 764 023 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 118 995 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 53 500 төгрөг, Нийт 2 456 652 772 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авах болсон гол үндэслэл, зорилго зээл авсны дараа үндсэндээ өөрчлөгдөж орвонгоороо эргэсэн. Энэ талаар банкинд удаа дараа мэдэгдэж хүү төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байсан билээ. Энэ тухай мэдэгдсээр байтал банкны зүгээс тодорхой арга хэмжээ аваагүй. Манай компанийн зүгээс гаргасан санал, хүсэлтүүд бүгд хуулийн дагуу буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журам үндэслэлээр явж байсан юм. Гэтэл энэ талаар тодорхой хариу өгөлгүй явсаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, бүх төлбөрөө нэгэн зэрэг шаардаж эхэлсэн. Ийм их хэмжээний мөнгөн хөрөнгийг 21,6 хувийн хүүтэй, 40-60 сарын хугацаатай байх ямар ч боломжгүй. Банкыг бидний хүсэлтийн дагуу олгохоор шийдвэрлэсэн гэж дуулаад манай тал ихэд баяртай, сэтгэл хөөрсөн байсан учир тухайн үед гэрээг нэг бүрчлэн уншиж харалгүй банкны эдийн засагчийн гарын үсэг зур гэж хэлсэн болгон дээр нь зурж баталгаажуулж өгсөн байна. Банкныхан ч, нотариатч аль аль нь энэ талаар тайлбар огт хэлээгүй өнгөрөөсөн байна. Мөн Л.Гэрэлцэцэг захирлын гарын үсгийг өөр зүйлд ашигласан байх эргэлзээ байгаа. Учир нь гэрээний гарын үсэг түүний гарын үсэгтэй таарахгүй байгааг харж болно. Шаардлагатай бол гарын үсгийн шинжилгээ ч хийлгүүлэх ёстой. Мөн “Т” ХХК-ийн зүгээс зээл олгомогцоо эргээд шимтгэл суутган авч зээлээ бүрэн олгох тухай гэрээний үүргээ ноцтой зөрчжээ. Энэ талаараа гэрээндээ маш ноцтой, хууль зөрчсөн заалт оруулжээ. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл 2018 оны 7 дугаар сарын 18-ны 12/18-128 тоот зээлийн гэрээний, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/18-254 тоот зээлийн гэрээний төлбөрийг шаарджээ. Эндээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний хугацаа 5 жилийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний хугацаа 3 жил 4 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах зүйлийг тусгасан байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгоод байна. Энэ нөхцөл байдлыг хууль зүйн хувьд ганц утгаар ойлгодог бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үздэг. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсан байна. Энэ нөхцөлд хуулийн дагуу урт хугацаатай гэрээг анх байгуулсан нөхцөл байдал сэргээх боломжгүй гэрээний асуудал яригдаж байх тул гэрээг цуцалсан өдрийг хүртэлх харилцааг хэвээр үлдээж, цуцалснаас хойш гэрээний үүргийн харилцаа дуусгавар болдог билээ. Харин цуцалсан өдрөөр төлөгдөөгүй үндсэн зээлийг бүхэлд нэхэмжилж байгаа нь үүргийн харилцааг дуусгавар болгож, тэр өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн барьцаа шаардах эрхээ алдах учиртай билээ. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цуцлах асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Т нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04/3024 тоот Зээл төлөх, гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл ирүүлж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлийн бүх төлбөрөө шаардсан. Ийнхүү бүх төлбөрөө шаардсан мэдэгдлээр зээлийн гэрээ хугацаанаас өмнө нь нэгэнт цуцалчихсан билээ. Дээрх байдлаар зээлийн гэрээгээ өмнө нь цуцалчихсан хирнээ нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцалж байгаа мэтээр мэдэн будлисан нэхэмжлэл гарган, хүүг үргэлжлүүлэн тооцсон байгаа нь илт үндэслэл муутай байна. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь заалтаар тухайн харилцааг зохицуулжээ. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалсны улмаас үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул барьцааны эрх мөн дуусгавар болсон байна. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн хүүг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зогсоосон байдаг бол, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний зээлийн хүүг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон байдаг. Гэтэл хүү нэгэнт зогссон байтал Тны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүүг үргэлжлүүлэн тооцсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээл олголтын шимтгэл гэсэн нэрийдлээр 3 000 000 төгрөг тус тус суутган авчээ. Энэ нь зээл олгох үүргээ банкны зүгээс санаатайгаар зөрчиж, хууль бусаар 6 000 000 төгрөгийг суутган авсан байна. Үүнийхээ үндэслэл болгож зээлийн гэрээнд 2.1.7-д шимтгэл: зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна. гэж заасан хууль зөрчсөн байна. Иймээс манай компанийн хувьд тухайн асуудлаас болж үнэхээр хохирсон байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12/18-128 тоот зээлийн гэрээг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12/18-254 тоот зээлийн гэрээ-г байгуулж, зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 6 000 000 төгрөгийн зээл олгосны шимтгэлийг суутгах эрхийг өөртөө зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх зээлийн дүнгээс суутгаж авсан байна. Зээлийн гэрээний 2.1.7-т Шимтгэл: зээлийн судалгаа шинжилгээ хяналтын алд зориулан нэг удаа зээлийн дунгийн 1 хувиар тооцож шимтгэл авна. гэж заасан бөгөөд үүний дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 6 000 000 төгрөгийг нь шимтгэл нэрээр буцаан суутган хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Иймээс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.17 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалт нь тус тус хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул эдгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу хариуцагч талаас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 600 000 000 төгрөгийн олголтыг нэхэмжлэгч банкны зүгээс манай компанийн 106000059399 тоот харилцах дансанд хийсэн даруйдаа 1 658 256 төгрөгөөр, 2 468 102 төгрөгөөр буюу 2 удаагийн гүйлгээгээр нийт 4 126 358 төгрөгийг даатгалын хураамж гэж дур мэдэн, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр суутган авсан байна. Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй арилжааны банкны хувьд даатгалын хураамжийг суутган авч, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.1.7 дах заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 тоот зээлийн гэрээний 2.1.7 дах заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 6 000 000 гаргуулах сөрөг нэхэмжлэлийг даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 гаргуулах гэсэн шаардлагаар нэмэгдүүлж байгаа болно. Тэгэхээр гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь заалттай нийцэхгүй байна. Иймээс манай компанийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч байгууллагын 1 хувийн шимтгэл 2 зээлээс тус тус 3 000 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг авсан гэх сөрөг нэхэмжлэлийг банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А203 тоот тушаалаар батлагдсан албан ёсны журам Монгол банкны сайт дээр байдаг. Үүнийг нийтэд илэрхий баримт гэж үзэж байна. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад шимтгэлийг тодорхойлсон. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл хэмжээгээ банк өөрөө тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл хураамжийг гэрээнд заавал тусгана гэж тус тус заасан. Тэгэхээр Монгол банкны журмын дагуу “Т” ХХК-ийн зүгээс шимтгэлийн хэмжээ 1 хувь, дээд хэмжээ 3 000 000 төгрөг байна гэж журамлаад хариуцагчтай байгуулсан гэрээндээ тусгасан. Гэрээндээ тусгаад энэхүү шимтгэлийг авсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4 126 358 төгрөгийг даатгалын хураамж гэж суутган авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. “Т” ХХК нь 2013 оноос хойш даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Тус тусгай зөвшөөрлийн дагуу үйлчилгээ явуулж байгаа. Хамтран ажиллах гэрээний дагуу зээлдэгчтэй Даатгалын гэрээ байгуулдаг. Хэрэгт “Г” ХХК, “Миг даатгал” ХХК, “Т” ХХК нарын 3 талт даатгалын 2 гэрээ болон даатгалын баталгааны хамт нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн. Тус гэрээнүүдийн барьцаа хөрөнгүүдийг 4 сая гаруй төгрөгөөр “Миг даатгал” ХХК даатгаж тус даатгалын хураамжийг “Г” ХХК-ийн зүгээс суутган авч “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Миг даатгал” ХХК-д шилжүүлсэн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас бүгд 2 456 652 772 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “Г” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 12/18-128 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 12/18-254 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 4 126 358/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 /таван зуун дал/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимлийи гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320/гурван зуун хорь/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215/хоёр зуун арван тав/ метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 12 388 081 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 191 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 338 081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Б.Цэнгэл нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс даатгалын хураамжид холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхын зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна. Хариуцагч “Г” ХХК-ийн зүгээс удаа дараа зээлийн төлөлт, хүүг төлөх боломжгүй болсон талаар мэдэгдэж, энэ тухай олон удаагийн албан бичгүүдийг нэхэмжлэгч Танд хүргүүлж байсан. Зээл төлөх боломжгүй талаараа мэдэгдсээр байтал тодорхой арга хэмжээ аваагүй зээлдүүлэгч банкны хувьд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан байтал нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийтдээ 4 118 995 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна. Хүү авах эрхээ алдсан байтал нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүү авах эрхээ алдсан нөхцөл байдлыг шүүх зөв үнэлж дүгнээгүй улмаас Иргэний хуулийн 223, 224 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй алдаа гаргасан байна. Иймээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэмэгдүүлсэн хүүг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Даатгалын хураамж нэрийдлээр “Г” ХХК-ийн харилцах данснаас 4 126 358 төгрөгийг харилцагчийн ямар нэг зөвшөөрөлгүйгээр суутгал хийсэн байгааг шүүх зөвтгөсөн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Даатгалын гэрээ хэлцэл байх боловч энэ нь шууд дур мэдэн данснаас суутгал хийх эрхийг банканд олгосон гэсэн үг биш юм. Банк даатгалын зуучлалын эрхтэй байх нь энд ямар нэгэн хамааралгүй. Харилцах дансны гэрээ, хуулийн зохицуулалтын дагуу дансны гүйлгээ зохицуулагдах учиртай. Даатгуулагч тал даатгалын гэрээний үүргээ хэрэгжүүлж, даатгалын хураамж төлөх эсэхээ өөрөө шийдэх болохоос банк өмнөөс шийдвэрлэж данснаас суутгал хийх нь хууль бус үйл ажиллагаа юм. Иймд даатгалын хураамжтай холбоотой сөрөг нэхэмжлэлийг хангах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хэсгийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нөхөх хариуцлага хүлээх үүрэг бүхий батлан даагч Л.Гэрэлцэцэг байгаа нөхцөлд үүргийг нөхөх хариуцлагаар үүргийг хангах ёстой юм. Үүний дараагаар барьцаагаар хангах эсэх асуудал яригдах ёстой юм. Гэтэл шууд барьцаагаар хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Батлан даагчтай байтал барьцаагаар хангах эсэх асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох учиртай билээ. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч банк нь нийт 140 400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримтаа гаргаж өгсөн байх учир бидний хувьд мөн адил гомдлынхоо энэхүү хэсэгт энэ үнийн дүнгээр төлсөн болно. Иймээс дээр дурдсан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 1 999 716 254 төгрөг, зээлийн хүү 452 764 023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 118 995 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 53 500 төгрөг, нийт 2 456 652 772 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,
хариуцагч “Г” ХХК эс зөвшөөрч, 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.17, 12/18-254 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулж 6 000 000 төгрөг гаргуулах, даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөг гаргуулахыг сөрөг шаардлага гаргажээ.
Хариуцагч “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч “Т” ХХК олгосон зээлээсээ хууль бусаар шимтгэл, даатгал суутгаж авсан, гэрээг хугацаанаас нь өмнө нь цуцалж, хүүг зогсоосон атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн хүү тооцсон” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “Г” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12/18-128 тоот зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 1 400 000 000 төгрөгийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12/18-254 тоот зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар 600 000 000 төгрөг, сарын 1.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай тус тус зээлүүлсэн байна.
Мөн зохигчид 12/18-255 тоот барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Г” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж 7/3 байр 1001 тоот хаягт орших 570 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1, 1 тоот хаягт орших 320 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж В-1 2 тоот хаягт орших 215 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус барьцаалжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцсэн.
“Т” ХХК нь зээлийн гэрээний мөнгө хөрөнгө болох 840 000 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 560 000 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 600 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус шилжүүлсэн, хариуцагч “Г” ХХК зээлийн гэрээний дагуу дээрх мөнгийг хүлээж авсан болохоо үгүйсгээгүй байна. Хариуцагч байгууллага зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг 12/18-128 гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс, 12/18-254 тоот гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш тус тус биелүүлээгүй гэж тайлбарлаж, хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдэж байсныг хариуцагч байгууллага үгүйсгээгүй болно. /хх.57-60/
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч нь 12/18-128 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 1 400 000 000 төгрөг, зээлийн хүү 1 512 000 000 төгрөг нийт 2 912 000 000 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 208 төгрөг, зээлийн хүүд 149 791 550 төгрөг, нийт 149 791 758 төгрөг төлсөн,
12/18-254 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 600 000 000 төгрөг, зээлийн хүү 432 000 000 төгрөг, нийт 1 032 000 000 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 283 537 төгрөг, зээлийн хүүд 31 248 029 төгрөг, нийт 31 531 567 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, төлсөн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй байна. /хх.42-49/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага хариуцагчид үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжил гаргасан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ “...Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 үгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Тодруулбал, үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч, эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийг тогтоосон газар хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор гүйцэтгэгдэх байсан гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан, эсхүл үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгчийн оролцоо шаардлагатай байсан зэргийг ойлгоно. Хариуцагч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхээр нь нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч, зээлдэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлийг хангах боломжгүй юм.
Зохигчид гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийн талаар тохиролцсон байх ба шүүх нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцоолон 4 118 995 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүх хоёр зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2 456 652 772 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Талууд зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж заажээ. /хх.14-15, 17-18/ Дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч байгууллага хариуцагчид олгосон зээлийн мөнгөн хөрөнгөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг зээл олголтын шимтгэл гэх утгаар суутган авсан байна. /хх.87-89/
Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт “хүү” тогтоосон атлаа нэмж үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох банкны хувьд гэрээний нөгөө талдаа ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон энэхүү заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилна.
Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаар суутган авах эрх хуулиар олгогдоогүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох журам түүний хариу төлбөр, нэмэгдэл үүргийн талаар Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус болно. Иймд анхан шатны шүүх 12/18-128 тоот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалт, 12/18-254 тот зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 6 000 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин хариуцагчийн “...нэхэмжлэгч байгууллага хууль зөрчиж даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд хариуцагчийн ...“Т” ХХК даатгалын хураамжийг хариуцагчийн данснаас шууд суутган авсан нь хууль зөрчсөн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой байна. Учир нь “Т” ХХК, “Миг даатгал” ХХК, “Г” ХХК-иудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулагдсаныг талууд үгүйсгээгүй боловч дээрх гэрээгээр “Т” ХХК нь даатгалын зуучлагчийн хувиар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн данснаас шууд суутгал хийх эрхийг олгосон талаар гэрээнд заагаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.
Иймээс нэхэмжлэгч “Т” ХХК-аас даатгалын хураамжид суутган авсан 4 126 358 төгрөгийг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд батлан даалтын гэрээгээр батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээдэг. Харин Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй тул талууд гэрээндээ үүргийг хамтран хариуцахаар заагаагүй тул шууд батлан даагчаас шаардах эрхгүй юм.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын “...батлан даагчтай байхад зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангах асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хариуцагч “Г” ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.