| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0078/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Атансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1706038580014 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн математикийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 107-5а тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн зааланд иргэн Б.Дөлийг “урдуур орж бөмбөг авлаа” гэсэн шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дөлийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед ажил дээрээ спорт зааландаа багш нартайгаа гар бөмбөг тоглож байхад ямар ч шалтгаангүйгээр Б.Б гэдэг математикийн багш уурлаад миний хамар руу мөргөсөн. Тэгээд миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн... Б багш толгойгоороо нэг удаа мөргөж, дух толгойн хэсэг рүү нэг удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Очирбатын: “...Гар бөмбөг тоглож байгаад Өлзий-Орших нь бөмбөг өргөж өгөхөд Дөл нь Б багшийн урдуур ороод довтолчихсон юм. Тэгээд Б багш "энэ чинь ямар тэмцээн биш дээ, бүгдээрээ байр байрандаа зогсож тоглоцгооё” гэж хэлээд уурлаж байсан. Тэр үед бөмбөг давуулах гээд хойно очоод зогсож байтал тэр хоёр барилцаж аваад зодолдох шиг болсон. Тэр үед хүмүүс дундуур нь орж салгаж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Сүхболдын: “...Тоглоод тоглолт дундаа орж байх үед Б, Дөл хоёр тоглолтноосоо болж хоорондоо муудалцаж, маргалдсан юм. Тэгээд бие биенийгээ тулж зогсоод маргалдаж байгаад Б багш толгойгоороо Дөлийн нүүр рүү мөргөчих шиг болсон. Тэгээд хүмүүс тоглолтоо зогсоож би гүйж очоод тэр хоёрыг салгаж хоёр тийш нь холдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтад Б.Б-ын яллагдагчаар: “...Тухайн үед сургалтын менежер Дөл гэх залуу бид хоёр нэг багт орж тоглосон юм. Тэгээд тоглож байгаад Дөл нь бусад хүмүүсийн урдуур орж бөмбөг аваад байхаар нь би Дөлд хандаж “энэ чинь тэмцээн биш шүү дээ зүгээр л хөлсөө гаргаж байгаа юм чинь бүгд өөр өөрсдийнхөө байранд ижил тэгш тоглоцгооё” гэж хэлсэн юм. Гэтэл Дөл нь намайг “чи одоо юу гэх гээд байгаа юм бэ” гэж хэлж ирээд бид хоёр харилцан муудалцаж хоорондоо духаараа тулаад зогсож байгаад би түүний нүүр хамарны хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн ба Дөл нь надаас жаахан өндөр учир хамар хавьд нь мөргөж таарсан юм. Гэтэл хажуунаас хүмүүс орж ирж салгаад 2 тийш болж сууж байгаад Дөл бид хоёр хоорондоо эвлэрэх санаатай ярилцаж байгаад дахиж муудалцаж хэрэлдэж байгаад салсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №03 тоот:
Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-20/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өөр хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн зааланд иргэн Б.Дөлийг урдуур орж бөмбөг авлаа гэсэн шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дөлийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 20 цагийн үед ажил дээрээ спорт зааландаа багш нартайгаа гар бөмбөг тоглож байхад ямар ч шалтгаангүйгээр Б.Б гэдэг математикийн багш уурлаад миний хамар руу мөргөсөн. Тэгээд миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн... Б багш толгойгоороо нэг удаа мөргөж, дух толгойн хэсэг рүү нэг удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Очирбатын: “.... Тэр үед бөмбөг давуулах гээд хойно очоод зогсож байтал тэр хоёр барилцаж аваад зодолдох шиг болсон. Тэр үед хүмүүс дундуур нь орж салгаж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Сүхболдын: “...Тоглоод тоглолт дундаа орж байх үед Б, Дөл хоёр тоглолтноосоо болж хоорондоо муудалцаж, маргалдсан юм. Тэгээд бие биенийгээ тулж зогсоод маргалдаж байгаад Б багш толгойгоороо Дөлийн нүүр рүү мөргөчих шиг болсон. Тэгээд хүмүүс тоглолтоо зогсоож би гүйж очоод тэр хоёрыг салгаж хоёр тийш нь холдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
Мөрдөн байцаалтад Б.Б-ын яллагдагчаар: “...Гэтэл Дөл нь намайг “чи одоо юу гэх гээд байгаа юм бэ” гэж хэлж ирээд бид хоёр харилцан муудалцаж хоорондоо духаараа тулаад зогсож байгаад би түүний нүүр хамарны хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн ба Дөл нь надаас жаахан өндөр учир хамар хавьд нь мөргөж таарсан юм. Гэтэл хажуунаас хүмүүс орж ирж салгаад 2 тийш болж сууж байгаад Дөл бид хоёр хоорондоо эвлэрэх санаатай ярилцаж байгаад дахиж муудалцаж хэрэлдэж байгаад салсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №03 тоот: Б.Дөлийн биед хамар ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-14/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өөр хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1706038580014 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД