Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2024/0060

 

Нэхэмжлэгч Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-ийн

нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН, Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН, Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-өөс Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Зэумар замбала нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, Дэвжих Заамар нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Салтгарын урт гэх газарт 1.5 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах, Заамар нутгийн буян нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Мөнх хайрхан наран нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Сүмбэр авдар баян нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нь 2024 оны 06 дугаар 27-ны өдрийн А/93 дугаар захирамжаар маргаан бүхий газарт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Заамар нутгийн буян нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулсан 08 дугаартай гэрээ, мөн өдрийн А/94 дугаар захирамжаар маргаан бүхий газарт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Мөнх хайрхан наран нөхөрлөлтэй байгуулсан 09 дугаартай гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр авдар баян нөхөрлөлтэй байгуулсан 10 дугаар гэрээг тус тус цуцалсан байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, бичил уурхайн гэрээнүүдийг цуцалсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасныг баримтлан Мөнх хайрхан наран нөхөрлөл ББН, Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН, Чимэд сайн үйлс нөхөрлөл ЗБН, Сүмбэр Авдарбаян ЗГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн Заамар нутгийн буян нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Мөнх хайрхан наран нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, Сүмбэр авдар баян нөхөрлөлтэй байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дэвжих Заамар нөхөрлөл ЗБН нь уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ