| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00610/И |
| Дугаар | 152/ШШ2024/00580 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.И-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.И нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Д.И миний бие 1965 онд Увс аймгийн *** суманд төрсөн. Аавын хамтаар Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983 оны 4 дүгээр сараас эхлэн Үйлдвэр бригадад үйлчлэгч, тогоочоор томилогдон 1989 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарахад миний бичиг баримт дутуу орсон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир шүүхэд хандсан. Иймд намайг Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан Д.И Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4-5, 1987 оны 6, 1988 оны 3, 6-7, 1989 оны 1-2, 7 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, С.Р-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Б-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 734 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №184, гэрч С.Р, Н.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.И-гийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.И-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.И нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан Д.И Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4-5, 1987 оны 6, 1988 оны 3, 6-7, 1989 оны 1-2, 7 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн иргэний хаягийн хуудас №7-д Д.И Тэс сумын 4-р бригадад хоньчин гэж тэмдэглэжээ.
3.1. Шүүхээс гэрч С.Р, Н.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Р Би 1981-1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Цагаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан. Д.И Лениний зам нэгдлийн 4 дүгээр бригадад мал малладаг байсан тул нэгнээ мэднэ. 1993 онд нөхрийн бие муудаад Увс аймгийн Тэс сумын төв рүү шилжсэн. Нөхрийн нэрийн санахгүй байна. Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байрны тогооч хийж байсан. Д.И нь 1983 оноос Лениний зам нэгдлийн үйлдвэр бригагдад цэвэрлэгч, Лениний зам нэгдлийн тэжээлийн аж ахуйд тогооч, цэвэрлэгч гэх мэт олон ажил хийдэг байсан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригагдад 1992 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
гэрч Н.Б Би 1982-1984 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Цагаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан. 1984-1987 оны хооронд цэрэгт явсан. 1987 оноос Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Цагаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан. Д.И Лениний зам нэгдлийн 4 дүгээр бригадад аавтайгаа хамт мал малладаг байсан тул нэгнээ мэднэ. Д.И нь 1983 оноос Лениний зам нэгдлийн үйлдвэр бригагдад цэвэрлэгч, тогооч зэрэг янз бүрийн ажил хийдэг байсан. Намайг 1987 онд цэргээс халагдаад ирэхэд Лениний зам нэгдлийн үйлдвэр бригагдад ажилласаар байсан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригагдад 1992 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Д.И нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан Д.И Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4-5, 1987 оны 6, 1988 оны 3, 6-7,1989 оны 1-2, 7 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч С.Р, Н.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Игийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.И Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983 оны 4 дүгээс сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.И-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР