| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00628/И |
| Дугаар | 152/ШШ2024/00581 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00581
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: А К ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,949,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А К ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103573541 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,944,423 төгрөг, Нотариатын төлбөрт 5,000 төгрөг, Нийт 1,949,423 төгрөгийг хариуцагч Нямсүрэнгийн Нарангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Н нь А К ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү (1.949.423) төгрөгний зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 12 сард 500,000 төгрөг буюу 2024 оны 12 дугаар сарын 30-нд 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-нд 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-нд 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-нд 449,423 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: А К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан тул хүргүүлсэн тайлбарын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А К ХХК нь хариуцагч Н.Н-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,949,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч А К ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,949,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхэд тайлбар гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Хариуцагч Н.Н үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
4. Нэхэмжлэгч А К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,143 төгрөгөөс 23,071 улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,071 төгрөгийг, хариуцагч Н.Н-с 23,071 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А К ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Н нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,949,423 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч А К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,143 төгрөгөөс 23,071 улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,071 төгрөгийг, хариуцагч Н.Н-с 23,071 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А К ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Н.Н заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР