Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00584

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Т Б ХК ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 103,333,876.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Т нь 2019 оны 10 сарын 09-ны өдөр Т Б ХК-наас 162200141693 тоот зээлийн гэрээний дагуу 80,000,000 /Наян сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,8 хувь / жилийн 21,6/ хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлдэгч А.Тнь зээлийн гэрээний дагуу зээл хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний заасан үүргээ байнга зөрчиж 2024.11.13-ны өдрийн байдлаар 803 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч А.Т-тай байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 4.1.9 дүгээр зүйл заалтыг үндэслэн 2024 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 70,441,840.73 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 31,743,610.17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 477,162.74 төгрөг Нийт зээл, хүүгийн төлбөр 102,662,613.64 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд А.Т-н зээл, зээлийн хүүгийн төлбөрт 102,662,613.64 /Нэг зуун хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун арван гурван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, Тэмдэгтийн хураамж 671,263 /Зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран гурван/ төгрөг нийт 103,333,876.64/Нэг зуун гурван сая гурван зуун гучин гурван мянга найман зуун далан зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т Б ХК-ны хариуцагч А.Т-н зээлийг төлүүлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 33-20/169 тоот нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчтай харилцан тохиролцож гэрээний үүргээ биелүүлэхээр болсон тул тус нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Т Б ХК ХК нь хариуцагч А.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 103,333,876.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,619 төгрөгийн тал хувь болох 337,309.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан Т Б ХК-д олгож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 103,333,876.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т Б ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,619 төгрөгийн тал хувь болох 337,309.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан Т Б ХК-Д д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    П.БОЛОР