| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00667/И |
| Дугаар | 152/ШШ2024/00586 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2024/00586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Д,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Ш.Д миний бие 55 настай эрэгтэй, РД: ***************, би нь 1985 оны 12 сарын 16-ны өдөр Баруунтуруун сангийн аж ахуйд /САА/ Трактор комбайнчин бэлтгэх курс сонсогчоор орж суралцаж эхэлснээр миний ажлын гарав эхэлсэн билээ. Улмаар курс төгссөн учир 1986 оны 04 сарын 21-ны Баруунтуруун САА-н даргын тушаалаар Хар хал-ны цогцолборт комбайнчин, тракторчоор, 1987 оны 10 сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 сарын 15-ыг хүртэл Барилгын цэргийн 012-р ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 12 сарын 11-ны өдөр Баруунтуруун САА-н даргын 313 дугаар тушаалаар оператор, трактор, комбайнчнаар ажилласан. 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 2004 оны 06 сарын 31-ны өдөр хүртэл Цэнхэр Мандал ХК болон Усжуулах ХК-нд трактор комбайчнаар ажиллаж байв. 1992 онд их хувьчлал явагдаж САА-н услалтын системийг Цэнхэр мандал ХК нэртэй болсон. Иймд миний бие 1985 оны 12 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хүртэл Баруунтуруун САА-н Хар хад-ны цогцолбор, Цэнхэр мандал ХК, Усжуулах ХК-д трактор комбайнчнаар ажиллаж байсан билээ. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах болоод материал бүрдүүлэхэд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд 1989 оны 12 сарын 11 өдрийн тушаалын бичилтэд оператор комбайнчин, тракторчоор гэж бичигдэх байсан ч тухайн үеийн даргын алдаатай бичилтээс болж операторчин гэж бичигдсэн тул тэтгэвэрт гарахад хүндрэл үүсээд байгаа билээ. Иймд 1985 оны 12 сарын 16-аас 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Баруунтуруун САА-н Хар Хад-ны цогцолбор, Цэнхэр мандар ХК, Усжуулах ХК-д трактор комбайнчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 1984 оноос 2004 оны хооронд ажиллаж байсан үнэн болно. 1995-2004 хооронд Баруунтуруун сум Усжуулах ХК- д трактор, комбайнчнаар ажиллаж байсныг нотолгоо даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаагаар батлагдаж байгаа тул 1985 оны 2 дугаар сарын 16-аас 1995 он хүртэлх хугацааг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ш.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Архиваас баримт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар ажилласан. 1985 оны 12 сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйд трактор комбайнчин бэлтгэх курс сонсогчоор орж суралцаж эхэлснээр ажлын гараа нь эхэлсэн. Улмаар курсээ төгсөөд Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1986 оны 04 сарын 21-ний өдөр трактор комбайнчнаар томилогдсон. Цэргийн албанд явах болсон тул 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 1987 оны 10 сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 сарын 15-ыг хүртэл Барилгын цэргийн 012-р ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ногоон толгойн бригадад трактор, комбайнчнаар томилогдсон. 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус Сангийн аж ахуйд трактор, комбайнчнаар ажилласан. Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуй хувьчлагдаж компаниуд болсон ба Ш.ДЦэнхэр мандал ХК-нд 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар, Усжуулах ХК-нд 1995 оны 1 дүгээр сараас 2004 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл трактор, комбайнчнаар ажилласан. Иймд Ш.Д Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1986 оны 04 сарын 21-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл трактор комбайнчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал трактор, комбайнчнаар, Цэнхэр мандал ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Ш.Д 1984 оноос 2004 оны хооронд ажиллаж байсан үнэн болно. Харин 1995-2004 хооронд Баруунтуруун сумын Усжуулах ХК- д трактор, комбайнчинаар ажиллаж байсныг нотолгоо даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаагаар батлагдаж байгаа тул энэ хугацааг тогтоолгох шаардлагагүй гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 308 дугаар Ажлаас халах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар Комбайн тракторын курс төгсөгчдийг цогцолборуудад хувиарлах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 369 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаар Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 313 дугаар Услалтын системд ажилчид шилжүүлэх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар Салаа зохион байгуулан ажиллуулах тухай тушаал, итгэмжлэл, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай Хувьчлалын төсөлд тодруулга хийх тухай тогтоол, Усжуулах ХК-ийн захирлын 2004 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 002/03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ш.Д Баруунтуруун сум Усжуулах ХК-д 1995 оны 1 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны шимтгэл төлөлтийн лавлагаа, З.Ц-н иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Т-н иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 790 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-15 /А/ маягт, иргэний хаягийн хуудас №7, гэрч З.Ц, Ж.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Д Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1986 оны 04 сарын 21-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл трактор комбайнчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал трактор, комбайнчнаар, Цэнхэр мандал ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ш.Д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Д нь хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ш.Д ажиллаж байсан Баруунтуруун сумын Цэнхэр мандал ХК нь /НД-16/-аар 1992-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан архивын лавлагаагаар тогтоогджээ.
3. Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар Ажилд авах тухай тушаалаар Ш.Д-г барилгын салбарт туслах ажилчнаар 07 дугаар сарын 02-ны өдрөөс томилжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 308 дугаар Ажлаас халах тухай тушаалаар Ш.Д-г 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажилчнаас чөлөөлжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар Комбайн тракторын курс төгсөгчдийг цогцолборуудад хувиарлах тухай тушаалаар Ш.Д-г 4-р цогцолборт томилжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 369 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цэргийн албанд татагдсан тул тракторчин Ш.Д-г 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас нь чөлөөлжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаар Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаалаар Ш.Д-г 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ногоон толгой бригадад тракторчноор томилжээ.
Усжуулах ХК-ийн захирлын 2004 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 002/03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар трактор комбайнч Ш.Д-г өөрийнх нь хүсэлтээр 2004 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлжээ.
3.1. Шүүхээс гэрч З.Ц, Ж.Т нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Ц Би Баруунтуруун суманд төрсөн. 1976 оноос Баруунтурууны Сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан. 2015 онд Баруунтуруун сангийн аж ахуйгаас тэтгэвэртээ гарсан. 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан. Ш.Д нь багаасаа Баруунтуруун суманд өссөн. 1984 оноос Баруунтуруун сангийн аж ахуйд Цэнхэр мандал бригадад тракторчноор ажиллаж эхэлсэн. Ш.Д нь намайг 2015 онд тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ж.Т Би Баруунтуруун сангийн аж ахуйд 1976 оноос тракторчноор ажиллаж байсан. 2017 онд Баруунтуруун сангийн аж ахуйгаас тэтгэвэртээ гарсан. 1988 оноос 1990 он хүртэл цэргийн алба хаасан. Ш.Д нь багаасаа Баруунтуруун суманд өссөн. Ш.Даав нь Шижээ нь банкны ажилтан байсан. Ш.Д нь трактор комбайчны бэлтгэх курс төгсөөд Хар хад бригадад ажиллаж байсан. Баруунтурууны Сангийн аж ахуйн Хар хад бригадад 1985-1990 ажилласан. 1990 оноос Усжуулах бригадад ажиллаж эхэлсэн. Ш.Д нь намайг тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Ш.Д нь Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, 1986 оны 04 сарын 21-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл трактор комбайнчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал трактор, комбайнчнаар, Цэнхэр мандал ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаар Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 308 дугаар Ажлаас халах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар Комбайн тракторын курс төгсөгчдийг цогцолборуудад хувиарлах тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 369 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 298 дугаар Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 313 дугаар Услалтын системд ажилчид шилжүүлэх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар Салаа зохион байгуулан ажиллуулах тухай тушаал, 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс Баруунтурууны Сангийн аж ахуйд ажиллаж байсан гэж бүртгэгдсэн хаягийн хуудас №7, гэрч З.Ц, Ж.Т нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ш.Д Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1986 оны 04 сарын 21-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл трактор комбайнчнаар, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал трактор, комбайнчнаар, Цэнхэр мандал ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Ш.Д Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туслах ажилчнаар, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1986 оны 04 сарын 21-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл трактор комбайнчнаар, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал трактор, комбайнчнаар, Цэнхэр мандал ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР