Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2025/00037

 

 

 

 

 

 

 

 

2024 12 30 142/ШШ2025/00037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: ЭҮ тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 89 541 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,

Хариуцагч ЭҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун,

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул,

Гэрч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2015-2017 онуудад Итали улсад үйлдвэрлэсэн кофе чанагч 38 ширхэг машиныг Э-ийн Нийтийн хоолны хэлтсийн Петушки рестораны дарга гийн захиалгаар нийлүүлсэн юм. Нярав болон менежер Ширзаан нарыг байлцуулан падаанаар баталгаажуулан хүлээлгэн өгч гарын үсэг, тамгаар баталгаажуулан хүлээн авсан. Үүнээс 25 ширхэг кофе чанагчийн мөнгийг цувуулан төлсөн боловч 13 ширхэг кофе чанагчийн төлбөр болох 33 345 000 төгрөгийг удахгүй төлнө гэсээр ковидын хорио хүргэсэн. Миний бие ковидын үеэр болон дараа нь хүнд өвчний улмаас гадаад, дотоодод эмчилгээнд явж, одоо бие гайгүй болсон тул энэ асуудлаараа шүүхэд хандаж байна. Энэ хугацаанд дээрх төлбөрөө авч чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж банк, банк бус хувь хүнээс зээл авч, шийдсэн бөгөөд хүү алдангийн хамт 89 541 000 төгрөгийг кофе чанагчийн хүүнд төлөөд байна. Иймд ******* миний 13 ширхэг кофе чанагчийн төлбөр болох 33 345 000 төгрөг, хүү алданги болох 56 196 000 төгрөг, нийт 89 541 000 төгрөгийг Э ХХК болон Э-ийн Нийтийн хоолны хэлтсийн захирал******* гаргуулж хохиролгүй болгож өгнө үү хэмээн шүүхэд хандаж байна... гэжээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Манай******* нь хариуцагч нарт холбогдуулан 89.541.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани нь Э ХХК /хуучин нэршлээр/-ийн нийтийн хоолны хэлтсийн дарга******* хүсэлтийн дагуу тус байгууллагад нийт 37 ширхэг кофены машин, мөн уг машинд хэрэглэгдэх үрлэн кофены машиныг нийлүүлсэн. Машинуудыг Э ХХК-ийн тухайн үед ажиллаж байсан хэлтсийн дарга болон нярав холбогдох ажилтнууд гарын үсэг зурж тоолж хүлээж авсан. Тодруулбал, 

011.02.15-ны өдөр 10 ширхэг машин, нэг бүрийн үнэ 3.287.532, нийт үнэ 32.875.320 

төгрөг 

011.04.12-ны өдөр 14 ширхэг машин, нэг бүрийн үнэ 3.287.532, нийт үнэ 46.025.448 

төгрөг 

014.12.31-ний өдөр 13 ширхэг машин, нэг бүрийн үнэ 2.565.000 төгрөг, нийт үнэ 33.345.00 төгрөг болсон болсон бөгөөд нийт 112.245.768 төгрөгийн машин нийлүүлсэн. 

Үүнээс гадна тухай бүр уг машинд ашиглагдах үрлэн кофег манай компаниас авч байсан болно. 

Ингээд Э ХХК-иас өмнөх 24 кофены машины төлбөрийг цувуулан нийт 74.888.500 төгрөгийг өгсөн, манай дансаараа хүлээн авсан бөгөөд үүнээс 4.012.248 төгрөгийг өгөөгүй үлдсэн. Ингээд хамгийн сүүлд авсан 13 ширхэг кофены машины төлбөр 33.345.000 төгрөгийг хүлээн аваагүй учир уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Мөн Э ХХК манай компаниас машин аваад төлбөрөө өгөхгүй удсанаас шалтгаалан компани авлагатай алдагдалтай байсан тул банк бус санхүүгийн байгууллагаас 45.000.000 төгрөгийн зээл авч компани руу орлогодож төлбөрийг хаасан. 

Ингээд мөн машины үлдэгдэл төлбөрөө авах талаар хариуцагч нарт удаа дараа биечлэн ирж  уулзах, албан бичиг нэхэмжлэх өгөх гэх мэтээр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу ирсэн гэх мэт бусад зардалд 7.183.752 төгрөгийг шаардаж байгаагаа тодруулж байгаа болно... гэжээ.

3. Хариуцагч******* хариу тайлбартаа: ...*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлдээ Э ХХК-ийн Нийтийн хоолны хэлтсийн Петушки рестораны дарга гийн захиалгаар Итали улсад үйлдвэрлэсэн 38 ширхэг кофе чанагчийг шилжүүлсэн гэжээ. ... миний бие Э ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн даргаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан. 2015 онд намайг ажиллаж байхад Орос талын захирлын хүсэлтээр ******** нь чанадаг кофе нийлүүлэх болсон. Кофе нийлүүлсний дараа кофе чанагч машинуудыг манай Э ХХК-д нийлүүлэх болсон. Гэхдээ манай нийтийн хоолны хэсэг нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг тул би гаргах боломжгүй гэдгийг тайлбарласан, үйлдвэрийн худалдааны хэлтэст ханд гэсэн. Кофе чанагчуудыг би хувьдаа аваагүй. Дээд захирал удирдах хүмүүсийн шийдвэрээр үйлдвэр авч зохих үнийн төлбөрийг үйлдвэрээс шилжүүлсэн байх. 2015 оны асуудал одоо бараг 10 жил болох гэж байна. Кофе чанагчууд нь /second hand/ буюу хуучирсан загварууд байсан ба актлагдсан байна. Үүнтэй холбоотой материалуудыг Э ХХК-аас гаргуулж судлах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд надаас 89 541 000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Миний бие үүнийг хариуцах ёстой хүн биш гэж үзэж байна... гэв.

4. Э ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* нь Э ТӨҮГ-аас 2015-2017 онуудад нийлүүлсэн 38 ширхэг кофе чанагчийн үлдэгдэл төлбөр /13 кофе чанагчийн төлбөр/ 33,345,000.0 төгрөг, түүний хүү алданги болох 56,196,000.0 төгрөг, нийт 89,541,000.0 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийг хариуцагч Э ТӨҮГ дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

Э ТӨҮГ нь *******оос 38ш кофе чанагч биш 16 ш кофе чанагчийг хүлээн авч цаг тухайд нь холбогдох төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэсэн болох нь холбогдох баримтаар нотлогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ НОТЛОХ үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон аливаа баримтыг хавсаргаагүй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, кофе бутлагч, чанагч автомат машинуудыг үнэгүй суурилуулах тухай зар /хх-ийн 3/, 0001912 дугаартай зарлагын баримт /хх-ийн 4/, 0001883 дугаартай зарлагын баримт /хх-ийн 5/, 1330 дугаартай зарлагын баримт /хх-ийн 7/,*******-д гаргасан Т.Довдонлханаагийн тайлбар /хх-ийн 9/, 352 дугаартай зарлагын баримт /хх-ийн 10/,*******-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12/, итгэмжлэл /хх-ийн 13/, итгэмжлэл /хх-ийн 90/, Орхон аймгийн Прокурорын газрын 2020.06.04-ний өдрийн 176 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 123/, 2020.02.01-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-ийн 124/, 2020.02.01-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 125/, 2020.02.22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 126-127/, 2019.12.17-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 128/, 2020.01.02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 129-130/, 101/02 дугаартай орлогын ордерын орчуулсан хуулбар /хх-ийн 157/, 12152 дугаартай үндсэн хөрөнгө хүлээлцэх актын орчуулсан хуулбар /хх-ийн 159-160/, 1649 дугаартай үндсэн хөрөнгө хүлээлцсэн актын орчуулсан хуулбар /хх-ийн 162-163/, анхан шатны баримтын орчуулсан хуулбар /хх-ийн 166-167/, 11173 дугаартай үндсэн хөрөнгө хүлээлцсэн актын орчуулсан хуулбар /хх-ийн 169-170/, Эд хөрөнгө тоног төхөөрөмжийн жагсаалтын орчуулсан хуулбар /хх-ийн 172/, 2020.02.22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 173/, 2015.01.10-ны өдрийн 15/01-15 дугаартай хүсэлт /хх-ийн 174/,*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 176-177/, зарлагын баримтууд /хх-ийн 178-180/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 181/, 2024.10.24-ний өдрийн 311 дугаартай комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 182/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 183-206/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-ийн 208/, кассын орлогын ордерын хуулбар /хх-ийн 209/, зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарийн хуулбар /хх-ийн 210/, 2018.05.09-ний өдрийн 168 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 211-212/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагч*******: Хариу тайлбар /хх-ийн 30-32/, Э ТӨҮГ-аас: 12177 дугаартай акт /хх-ийн 47/, 12178 дугаартай акт /хх-ийн 48/, Э ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн 2014.11.26-ны өдрийн 65/125 дугаартай албан тоот /хх-ийн 49/, 01649 дугаартай акт /хх-ийн 50/, 2015.01.10-ны өдрийн 15/01-15 дугаартай хүсэлт /хх-ийн 51/, 690 дугаартай нэхэмжлэхийн хуулбар, 2015.01.14-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбар /хх-ийн 52/, итгэмжлэл /хх-ийн 154/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

7. Хариуцагч Э ТӨҮГ-аас: итгэмжлэл /хх-ийн 66/, хариу тайлбар /хх-ийн 69/ Э ТӨҮГ-аас: 12177 дугаартай акт /хх-ийн 70/, 12178 дугаартай акт /хх-ийн 71/, Э ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн 2014.11.26-ны өдрийн 65/125 дугаартай албан тоот /хх-ийн 72/, 2015.01.10-ны өдрийн 15/01-15 дугаартай хүсэлт /хх-ийн 73/, 01649 дугаартай акт /хх-ийн 74/, итгэмжлэл /хх-ийн 91/, Нийтийн хоолны хэсгийн******* ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 93-96/, Э ХХК-ийн ерөнхий захирлын 2016.04.13-ны өдрийн А/198 дугаартай Нийтийн хоолны хэсгийн үйл ажиллагааны журмыг батлах тухай тушаалын хуулбар /хх-ийн 97-106/, Нийтийн хоолны хэсгийн үйл ажиллагааны журам /хх-ийн 107-108/, 2015.01.10-ны өдрийн 15/01-15 дугаартай хүсэлт /хх-ийн 111/, орлогын баримт /хх-ийн 110/, 690 дугаартай нэхэмжлэхийн хуулбар, 2015.01.14-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбар /хх-ийн 112/, 678 дугаартай нэхэмжлэхийн хуулбар /хх-ийн 113/, Э ТӨҮГ-ын 2024.10.10-ны өдрийн 0117/886 дугаартай албан тоот /хх-ийн 121/, Э ХХК-ийн 2013.09.11-ний өдрийн А/476 дугаартай Түр журам батлах тухай ерөнхий захирлын тушаалын хуулбар /хх-ийн 222/, Нексус финанс инвестмент ХХК-иас Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан Барьцаа чөлөөлөх тухай 2019.04.08-ны өдрийн 44/19 дугаартай албан тоот /хх-ийн 223/,ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 224/,*******-иас кофе чанагч автомат машин нийлүүлэх тухай баримтын хуулбар /хх-ийн 225/, Э ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журмын хуулбар /хх-ийн 226-228/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* болон Э ТӨҮГ-т холбогдуулан 89 541 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* би 2015-2017 онуудад Итали улсад үйлдвэрлэсэн кофе чанагч 38 ширхэг машиныг Э-ийн Нийтийн хоолны хэлтсийн Петушки рестораны дарга гийн захиалгаар нийлүүлсэн. Үүнээс 25 ширхэг кофе чанагчийн мөнгийг цувуулан төлсөн боловч 13 ширхэг кофе чанагчийн төлбөр 33 345 000 төгрөгийг төлөөгүй. Миний бие ковидийн үе болон хүнд өвчний улмаас гадаад, дотоодод эмчилгээнд явж, одоо бие гайгүй болсон тул энэ асуудлаараа шүүхэд хандаж байна. Энэ хугацаанд дээрх төлбөрөө авч чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж банк, банк бус хувь хүнээс зээл авч, шийдсэн бөгөөд хүү алдангийн хамт 89 541 000 төгрөгийг кофе чанагчийн хүүнд төлөөд байна. Иймд 13 ширхэг кофе чанагчийн үнэ 33 345 000 төгрөг, хүү алданги 56 196 000 төгрөг, нийт 89 541 000 төгрөгийг Э ТӨҮГ болон Э-ийн Нийтийн хоолны хэлтсийн захирал******* гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч******* тайлбар, татгалзлын агуулга: ... миний бие Э ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн даргаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан. 2015 онд намайг ажиллаж байхад Орос талын захирлын хүсэлтээр ******* нь чанадаг кофе нийлүүлэх болсон. Кофе нийлүүлсний дараа кофе чанагч машинуудыг манай ЭХХК-д нийлүүлэх болсон. Гэхдээ манай нийтийн хоолны хэсэг нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг тул би гаргах боломжгүй гэдгийг тайлбарлаж үйлдвэрийн худалдааны хэлтэст ханд гэсэн. Кофе чанагчуудыг би хувьдаа аваагүй. Дээд захирал удирдах хүмүүсийн шийдвэрээр үйлдвэр авч зохих үнийн төлбөрийг үйлдвэрээс шилжүүлсэн байх. 2015 оны асуудал одоо бараг 10 жил болох гэж байна. Кофе чанагчууд нь /second hand/ буюу хуучирсан загварууд байсан ба актлагдсан байна. Үүнтэй холбоотой материалуудыг Э ХХК-аас гаргуулж судлах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд надаас 89 541 000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Миний бие үүнийг хариуцах ёстой хүн биш гэж үзэж байна... гэжээ.

4. Э ТӨҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга: ...Э ХХК-с нийт 52 862 918 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна, 13 ширхэг кофе чанагч машиныг Эр хүлээж авсан баримтгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

5. Нэхэмжлэлийг анх иргэн ******* нь Э ХХК-ийн нийтийн хоолны хэлтэс, Петушкин рестораны захирал*******д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ нэхэмжлэгчээр *******-ийг солиулж, хариуцагчаар иргэн*******г солиулж, мөн хамтран хариуцагчаар Э ТӨҮГ-ыг татуулсан байна.

6. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: ******* болон хариуцагч Э ХХК /тухайн үеийн нэрээр/-ийн хооронд кофе чанагч машиныг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахдаа, 2011-2014 оны хооронд нийлүүлсэн 37 ширхэг кофе чанагч машины төлбөрөөс 24 ширхгийн тооцоог авсан, одоо 13 ширхэг кофе чанагч машины төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласан.

9. Хариуцагч Э ХХК /тухайн үеийн нэрээр/ болон *******-ийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу кофе чанагч машины... үнэд нийт 52 862 918 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна.

10. Харин Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 13 ширхэг кофе чанагч машиныг Э хүлээж авсан баримтгүй гэсэн бөгөөд хүлээн авсан дээр******* нэр бичигдсэн,******* хүлээн авсан гэдгээ үгүйсгэдэггүй ч энэ нь Э ХХК-д авсан, би хувьдаа аваагүй гэдэг.

11. Нэхэмжлэгч, гэрээний үүргийн шаардлагыг хуулийн хугацаанд гаргаагүй үндэслэлээ, ковид 19 өвчин гарсан, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* гадаадад эмчилгээнд явсан, мөн энэ хэргийн талаар эрүүгийн журмаар шалгуулсан зэрэг үндэслэлүүдийг гаргасан бөгөөд эдгээр нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэл болохгүй байна.

12. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр кофе чанагч 13 ширхэг машиныг хариуцагч*******д хүлээлгэн өгсөн байх ба үүнээс хойш хуульд заасны дагуу 3 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй.

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76.2.-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заажээ.

14. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гадаадад эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй, Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 176 дугаар тогтоолоор Э ТӨҮГ-ын нийтийн хоолны хэсгийн даргад 38 ширхэг, 33 345 000 төгрөгийн кофе чанагч зарсан боловч мөнгөө аваагүй залилуулсан гэх гомдол мэдээлэлд 192500936 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан үндэслэлээр хэргийг хаасан байх ба үүнээс хойш ч тооцсон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

15. Мөн ковид 19 өвчин гарсан нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, эрхээ сэргээлгэхэд саад болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

16. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан, хариуцагч талууд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар мэтгэлцсэн бөгөөд энэ нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605 655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг баримтлан хариуцагч Э ТӨҮГ, хариуцагч******* нараас 89 541 000 төгрөг гаргуулах *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605 655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА