Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2025/00001

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч:ХБ ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,579,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчХБ ХК тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХБ ХК нь харилцагч Л.Д нь цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 8 сарын 26-ны өдөр 2010087542 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,900,000 /арван хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6821406.02 төгрөгийг төлсөн. ХБ ХК ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9 сарын 10-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 69 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: Зээлийн гэрээний үүрэгт 8,579,722 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Лхагвасүрэн овогтой Даваасүрэн ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч байна. ХБ ХК-д үлдсэн зээлээ 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 8 дугаар сар хүртэл сард 1,100,000 төгрөг төлж бүрэн дуусгахаар тохирсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ХБ ХК-ны нэхэмжлэлтэй Л.Д-с зээлийн гэрээний үүрэг хангуулахаар нэхэмжилсэн 8,579,722 төгрөгийг төлж бүрэн барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Л.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,579,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 8,579,722 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Л.Д үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Нэхэмжлэгч ХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,300 төгрөгөөс 76,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 76,150 төгрөг, хариуцагч Л.Д-с 76,150 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХБ ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Л.Д нь зээлийн гэрээний үүрэгт 8,579,722 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,300 төгрөгөөс 76,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 76,150 төгрөг, хариуцагч Л.Д-с 76,150 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч ХБ ХК-д олгож, 76,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Л.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  П.БОЛОР