Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2025/00032

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 30 142/ШШ2025/00032

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* байрлах *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* оршин суух, *******,*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 369 013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Сууц өмчлөгч ******* нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 369,013 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...*******-оос нэхэмжилж байгаа 369 013 төгрөгийн 184 506.5 төгрөгөөс СӨХ татгалзаж үлдэх 184 506.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Энэ төлбөрийг 2024.12.25-ны өдөр, 2025.01.15-ны өдөр тус тус хуваан төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... нэхэмжилсэн 369 013 төгрөгийг 2 тал харилцан тохиролцож бие тааруу эмчилгээ эм тан гээд хэцүү байна гэсний дагуу 50 хувийг хөнгөлж үлдэгдэл 50 хувийг 2025 оны 01 дүгээр сард 184 506 төгрөгийг төлөхөөр боллоо. Иймд зөрүү 184 506 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан 369 013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн байх ба нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 369 013 төгрөгийн 184 506 төгрөгөөс татгалзаж, үлдэх 184 506 төгрөгийг хариуцагч ******* 2025 оны 01 сард төлөхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* нь нэхэмжлэлийн шаардлага 369 013 төгрөгийн 184 506 төгрөгөөс татгалзаж, үлдэх 184 506 төгрөгийг хариуцагч ******* 2025 оны 01 сард төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 720.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 5 860.195 төгрөг, төрийн сангаас 5 860.195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА