| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00637/И |
| Дугаар | 152/ШШ2025/00006 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2025/00006
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: П.-н нэхэмжлэлтэй,
Ц.Аэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэрэгцээний 2,000,000 төгрөгийн банз 7 хоноод мөнгийг нь өгнө гээд авсан. Гэтэл удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Тухайн өвөл цас их орж хүйтэрч, мал муудлаа өвс тэжээл авч өгмөөр байна, биеэ эмчид үзүүлсэн чинь эмнэлэгт хэвт, хот явж дахин шинжилгээ өгч хагалгаанд ор гэсэн боловч худал хэлж, хууран мэхлээд сүүлдээ утсаа авахгүй, ор сураггүй алга болсон тул танай байгууллагад хандаж байна. Үхэр малаа үхүүлж, эрүүл мэндээ эмчлүүлж чадахгүй хүнд гарз хохиролтой учирсан. Эх үхэр 5-ыг алдсан. Иймд эдгээр хохирлыг гаргуулахын тулд эрэн сурвалжилж хаягийг тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П.Ц нь Ц.А гэх хүнээс 1,700,000 төгрөг авах ёстой байсан. Буцаан авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь Ц.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Ц нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч П.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Ц-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Ц нь Ц.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч П.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч П.Ц-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР