| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01746/И |
| Дугаар | 142/ШШ2025/00031 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2025/00031
2024 12 30 142/ШШ2025/00031
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* байрлах *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* оршин суух, *******,*******-т холбогдох,
378 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Сууц өмчлөгч нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 332,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...4-27-58 тоотод оршин суух т нэхэмжилсэн 378 835 төгрөг нэхэмжилснээс бэлэн бус тооцооны хэлбэр, дансаар 46 758 төгрөг төлөгдөж зөрүү 332 077 төгрөгийг 2022 онд өмнөх захирал т бэлнээр өгсөн нь хүлээн зөвшөөрч өглөгийг хаасан бичилт хийгээгүй орхигдуулсан байна. Иймд 332 077 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... нь надад холбогдуулж 2018-2024 оны СӨХ-ны төлбөрт 378 835 төгрөгийг нэхэмжилж байна.. Уг төлбөрийг 2022 оны 05 дугаар сард 400 000 төгрөгийг бэлнээр Төгөлийн хажууд байрлах 68 зээлийн төв дээр ирж С.Түмэнжаргалаас авсан. Тухайн СӨХ хариуцсан дарга С.Энхцэцэг нь утсаар яриад ирж авсан. Баримт бичилт хийж өгөөгүй, өөрийн баримтад тэмдэглэж авсан гэж хариу өгсөн. Иймд уг төлбөрийг дахин төлөхгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан 378 835 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага 378 835 төгрөг нэхэмжилснээс хариуцагч ******* 46 758 төгрөгийг дансаар төлж, үлдэх 332 077 төгрөгийг 2022 онд төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 015.05 төгрөгийн 6 007.525 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******аас 378 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 015.05 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 6 007.525 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА