| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2023/00983/И |
| Дугаар | 142/ШШ2025/00027 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2025/00027
2024 12 27 142/ШШ2025/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******,*******
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******, Согоот 06 дугаар хороолол**************,******* нарын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Охин өөрсдийн асрамжид байгаа болохыг болон асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ,
Хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч Б.Буянжаргал
Гуравдагч этгээд
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Дорждулам
Гэрч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нар шаардлагын үндэслэлээ: Миний охин нь 1989 оны 12 сарын 10-нд төрсөн. тай 2010 онд танилцаж хамтран амьдарч байгаад албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байсныг охиныг нас барсны дараа нь мэдсэн бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд зээ охин 2013 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн юм. Охин нь 2019 оны 04 сарын 01-нд зуурдаар нас барж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Зээ охин маань 2013 оноос эхлэн өвөө, эмээ 2-тойгоо амьдарч ирсэн. Ээжийгээ нас барснаас хойш ч гэсэн бидэнтэй хамт амьдарч, бидний асрамжинд байгаа билээ. Одоо зээ охин маань 4-р ангид суралцдаг. Иймд зээ охин г бидний асран хамгаалалтад байгааг болон биднийг асран хамгаалагчаар тогтоож өгөхийг хүсье. Миний талийгаач охины нөхөр охиныг минь нас барснаас хойш охин дээрээ тоотой ирж байсан. Зээ охинд маань ямар ч анхаарал халамж тавьдаггүй, ерөөсөө асууж сургалдаггүй. Зээ охин маань аав дээрээ нэг ч удаа очиж байгаагүй. Одоо нь өөр хүнтэй амьдрал зохиож гэр бүл болж дундаасаа хүүхэдтэй болсон. Иймд хүүхдийн амьдарч байгаа газар, асрамж халамжийн асуудлыг тодорхой болгохгүй бол хүүхдийн цаашдын эрх ашиг хохироход хүрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй , нарын нэхэмжлэлтэй т холбогдох Зээ охин г бидний асрамжид байгааг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
, нар нь нэхэмжлэлдээ ...Зээ охин маань 2013 оноос эхлэн өвөө, эмээ 2-тойгоо амьдарч ирсэн. Ээжийгээ нас барснаас хойш ч гэсэн бидэнтэй хамт амьдарч, бидний асрамжид байгаа билээ. Миний талийгаач охины нөхөр охиныг минь нас барснаас хойш охин дээрээ тоотой ирж байсан. Зээ охинд маань ямар ч анхаарал халамж тавьдаггүй, ерөөсөө асууж сурагладаггүй. Зээ охин маань аав дээрээ нэг ч удаа очиж байгаагүй. Иймд хүүхдийн амьдарч байгаа газар, асрамж халамжийн асуудлыг тодорхой болгохгүй бол хүүхдийн цаашдын эрх ашиг хохироход хүрч байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү" гэж дурдсан.
2009 оноос хойш миний бие эхнэр тай цуг амьдарч байгаад охин маань 2013 оны 09 сарын 18-нд төрж бид гурав нэг дор талийгаачийг нас барах хүртэл буюу 2019 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл эхнэр охины хамт амьдарч байсан. , нарын нэхэмжлэлдээ дурдсан дээрх зүйлс нь ор үндэсгүй худал гүтгэлэг юм. Нэхэмжлэгч нар нь намайг орон гэрээс маань хөөх, хүүхэдтэй минь уулзуулахгүй байх, нэр, хүндийг маань гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу фейсбүүкээр тарааж, биед маань халдах гэж завдан, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг минь зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж, ахиж ийм зөрчил гаргахгүй гэсэн боловч хэлсэн үгэндээ хүрээгүйн улмаас 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/00164 дугаартай шүүхийн шийдвэрээр Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 26 дугаар зүйлд заасныг баримтлан , нарын зээ ******* асрамждаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр гарсан.
Уг шүүхийн шийдвэр гарсан ч нэхэмжлэгч нар нь ******* маань одоог хүртэл миний асрамжид шилжүүлж өгөөгүй, охинтойгоо уулзах боломж олгодоггүй. Шүүхээр асран хамгаалагч харгалзан дэмжигчийг намайг гэж тогтоосон байхад өөрсдийн мэдэлд хууль бусаар байлгасаар өдийг хүрлээ. Миний хувьд охинтойгоо амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй, асран хамгаалах бүрэн боломжтой билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтад заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт заасан Энэ хуулийн...65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээв.
3. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, гийн төрсний гэрчилгээний хуулбар, 236101003855 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 4/,ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 2023.05.26-ны өдрийн 154 дугаартай албан тоот /хх-ийн 6/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2023.05.26-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 7/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багийн Засаг даргын 2023.05.26-ны өдрийн 117 дугаартай албан тоот /хх-ийн 8/, Билигт өргөө бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 9/, Хас банкны гүйлгээний баримт /хх-ийн 10/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 11-16/, мемориалын баримт /хх-ийн 17/, Билигт өргөө бүрэн дунд сургуулийн 2023.05.17-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт /хх-ийн 18/, Билигт өргөө сургуулийн 4б ангийн багш гийн тодорхойлолт /хх-ийн 19/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 164 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 40-51/, захидал /хх-ийн 107/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2024.10.25-ны өдрийн 211 дугаартай албан тоот /хх-ийн 196/, Билигт Өргөө сургуулийн 02 дугаар байрны сурагчдын ирцийн бүртгэл /хх-ийн 197-210/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4. Гуравдагч этгээдээс: өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 28-29/, хариу тайлбар /хх-ийн 30-31/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 164 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 32-38/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 70/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс: ,******* нарын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 75-79/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг даргын 2023.10.20-ны өдрийн 247 дугаартай албан тоот /хх-ийн 80-85/, Орхон аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2023.11.13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-105/, охин*******эс санал асуусан тэмдэглэл /хх-ийн 114/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.03.12-ны өдрийн албан тоот /хх-ийн 122/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024.06.19-ний өдрийн 42/04-3690 дугаартай гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх лавлагаа /хх-ийн 127-132/, Б.Шинэхүү, А.Дэлгэрмөрөн, О.Мөнхцэцэг, М.Ундрахбаяр, Ч.Баттөмөр нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 154-168/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024.11.04-ний өдрийн 42/6046 дугаартай албан тоотоор хүргүүлсэн, нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 170-179/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч , нар нь зээ ******* өөрсдийн асрамжид байгаа болохыг, мөн асран хамгаалагчаар тогтоолгох шаардлагыг гаргасан байна.
2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Гуравдагч этгээд нь , нарын охин тай 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин******* төрсөн, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан үйл баримт талуудын тайлбар, нас барсны гэрчилгээ, Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00164 дугаар шийдвэрээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 54-65/
2.2. Тус шийдвэрээр, , нарын нэхэмжлэгч т холбогдуулан гаргасан зээ ******* асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх үндэслэлд хамаарч байна.
3. Зээ охин хувьд сүүлийн 5 жил өвөө, эмээ дээрээ байгаа гэдгийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрч маргаагүй.
4. Харин асран хамгаалагчаар тогтоолгох шаардлагын тухайд гуравдагч этгээд эсэргүүцсэн тайлбар гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд 63.1.-д ямар тохиолдолд асран хамгаалалт тогтоохыг хуульчилсан бөгөөд: бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд, эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд, эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн, бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно гэж заасан бөгөөд*******д хуульд заасан асран хамгаалалт тогтоох үндэслэл тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, охин эцэг , эцэг байх эрхээ хязгаарлуулаагүй, эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 63.1.-д заасан асран хамгаалалт тогтоох үндэслэл бүрдээгүй байна.
5. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд асран хамгаалагчийн асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-д эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтооно гэж хуульчилсан.
6. Иймд охин өвөө , эмээ нарын асран хамгаалагчаар тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7. Хүүхдийн асрамжийн асуудлыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул шүүх шийдвэрлэхгүй бөгөөд хүүхдийн асрамжийг өөрчлөх талаар шаардлага гаргаагүй, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
8. Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн135 дугаар зүйлийн 135.2.2., Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1., 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг баримтлан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин******* нь өвөө , эмээ нарын асрамжинд байгаа болохыг тогтоож, зээ охин асран хамгаалагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА