| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00504/И |
| Дугаар | 148/ШШ2024/00503 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 148/ШШ2024/00503
| *******0*******4 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 148/ШШ*******0*******4/00503 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо Энхтайвны өргөн чөлөө 19, Өөрийн байр гэх хаягтай, ******* ******* банк ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******, бэлчир 7 гудамж 5 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: МП87080*******73 утас: *******/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******, бэлчир 7 гудамж 5 тоот овогт /РД: МХ871**************508 утас: ********/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: *******,040,416.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч овогт нь ******* Хөгжлийн Банктай *******019 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр № *******019/000*******83/0841 тоот "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 9,000,000.00 төгрөгийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. *******019 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр № *******019/000*******83/0841 тоот "Цалингийн зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож № *******019/000*******83/10066 тоот "Баталгааны гэрээ"-г иргэн Дамдин овогтой *******той байгуулсан.
Зээлдэгч Э., батлан даагч Д.******* нар № *******019/000*******83/0841 тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Эрдэнэбат овогтой /РД: МХ871**************508 /, батлан даагч Дамдин овогтой ******* /РД: МП87080*******73 / нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгчийн № *******019/000*******83/0841 тоот Цалингийн зээлийн гэрээний *******0*******4 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үүнд: үндсэн зээл:1,654,45*******.6******* төгрөг, үндсэн хүү: 313,303.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 6*******,660.69 төгрөг, нотариатын зардал: 10,000 төгрөг, нийт: *******,040,416.77 төгрөг
Талуудын хооронд байгуулсан *******019 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр *******019/000*******83/0841 тоот "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-ний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч Эрдэнэбат овогтой , батлан даагч Дамдин овогтой ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт *******,040,416.77 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* ******* банканд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Халиун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ******* Хөгжилийн Банкны нэхэмжлэлтэй зээлдэгч Эрдэнэбат овогтой /РД: МХ871**************508 /, Дамдин овогтой ******* /РД: МП87080*******73 / нарт холбогдуулан *******0*******4 оны 08 дугаар сарын *******1-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь СДИХАШШүүхэд ******* Хөгжилийн Банкны Дугаар *******019/000*******83/0841 тоот цалингийн зээлийн гэрээ-ний төлбөрт нийт *******,040,416.77/ Хоёр сая дөчин мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Э., Д.******* нар *******0*******4 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн өр төлбөрөө бүрэн гүйцэд хааж дуусгасан тул ******* хөгжилийн банк нэхэмжлэлээ татан авч уг иргэний хэргийг хааж дуусгавар болгон өгөн үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* Хөгжилийн Банк ХК нь Э., Д.******* нарт холбогдуулан *******,040,416.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нээмжлэлийн шаардлага болох *******,040,416.77 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн түүний ...Хариуцагч Э., Д.******* нар *******0*******4 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн өр төлбөрөө бүрэн гүйцэд хааж дуусгасан гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар ******* Хөгжилийн Банк ХК нь Э., Д.*******д холбогдуулан *******,040,416.77 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,596.67 төгрөгийн тал хувь болох *******3,798 төгрөгийг хариуцагчаас, үлдэх *******3,798 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ