Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 144/ШШ2024/00216

 

 

      2024          12                    11                                                  144/ШШ2024/00216                                         

 
                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

            Нэхэмжлэгч: *********** гэх газарт оршин суух, Л*******овогт А*********ийн Ц******** /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

            1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.А*********ийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс 2006 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал нөхөр А.Б*****ын хамт тус тус хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч А.Ц***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А****** овогтой Ц******** миний бие нь 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ****** суманд төрсөн ба ээж Л.А*****аар овоглодог. 1981 онд Манлай сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж, 1990 онд 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө гарч ээж, дүү нарын хамт 1999 оныг дуустал мал маллаж эхэлсэн. Ээжтэйгээ хамт амьдарч байхдаа А.Б******той танилцаж, үерхэж дотноссон ба 1997 оны 01 дүгээр сарын 04-ний охин Б.Н*******, 1999 оны 08 дугаар сарын 31-ний хүү Б.Ө******** нар төрсөн. 2000 онд миний бие А.Б*******той албан ёсоор гэр бүл болон тусдаа гарч нөхрийн хамт мал маллаж байсан. Нөхөр А.Б******** нь 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан юм. Мэдлэг мэдээлэлгүйн улмаас ажилласан ажил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолтыг хийлгээгүй өнгөрсөн. Нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөсний дагуу ‘’Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэх боловч дутуу хийгдсэн болохыг сүүлд мэдсэн.

   Үүний улмаас одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч мал маллаж байсан байдлаа буюу малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтууд нь ээж болон нөхрийн нэр дээр гарсан тул шүүхээр ээж болон нөхөр А.Б*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн шаардлагыг нийгмийн даатгалын байгууллагаас тавьсан. Ээж Л*******ын А****** болон нөхөр А*******ийн Б****** нартай хамтран амьдарч байснаа тогтоолгохгүй бол миний бие малчнаар ажиллаж байснаа тогтоолгох боломжгүй болох ба мөн тэтгэвэрт гарах боломжгүй болж хохироход хүрээд байна.

   Миний бие 1991-1999 оныг дуустал ээжийнхээ хамт, мөн 2000 онд нөхөр А.Б*****ын хамт мал маллаж байснаа тус тус нотлохын тул Өмнөговь аймгийн Архивын тасгаас ээж Л.А******* болон нөхөр Л.Б********ын нэр дээр бүртгэгдсэн мал тооллогын А данс буюу мал маллаж байсан лавлагааг тус тус гаргуулсан авсан. Иймд намайг 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.А******ийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-ээс 2006 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал нөхөр Л.Б****** нартай хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү. Намайг ээж Л.А*******тай төрснөөсөө хойш 1999 оны дуустал, мөн 2000 оноос 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нөхөр А.Б*******той гэр бүл болон хамтран амьдарч байсныг гэрчлэх А.Г******* /утас:********/, Д.Э******* /утас:*********/ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, *********** багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай тодорхойлолт, №***** дугаартай хүү ********, №****** дугаартай ****** нарын төрсний гэрчилгээний хуулбар, №****** дугаартай А.Б******ын нас барсны гэрчилгээний хуулбар, ******газрын архивын тасгийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******** дугаартай малын А дансны лавлагаа, 1991-2000 оны мал тооллогын маягт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Д.Э*******, А.Г*******нарын мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №***********дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №******* дугаартай ам бүлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №******дугаартай лавлагаа зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Ц*********г 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.А********ийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс 2006 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал нөхөр А.Б******ын хамт тус тус хамтран амьдарч байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

А.Ц******** нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.А*******ийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс 2006 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал нөхөр А.Б********ын хамт тус тус хамтран амьдарч байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

****** багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн****** дугаартай тодорхойлолт, №****** дугаартай хүү *******, №******** дугаартай ****нарын төрсний гэрчилгээний хуулбар, №***** дугаартай А.Б*****ын нас барсны гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаартай малын А дансны лавлагаа, 1991-2000 оны мал тооллогын маягт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Д.Э*****, А.Г**** нарын мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №****** дугаартай ам бүлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №******* дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад зааснаар Л****** овогт А******ийн Ц******/РД:*********/-г Д******* овогт А******* Б****** /РД:*********-той 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.А*******ийн хамт хамтран амьдарч байсан болохыг тус тус тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ц******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТТУЛГА