Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2024/0064

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Т.Далай,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Н.Бишрэлт, Н.Тэлмүүн, А.Чингүүн, Э.Бат-Ирээдүй нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Далайгаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв Т.Далайгаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Есөн зураа гэдэг газарт 0.5 га газар өмчлөх эрх олгохыг даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/732 дугаар захирамжаар Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа 29 гудамж 01 тоотод байрлах 4116042288 нэгж талбарын дугаар бүхий 703 м.кв газрыг гэр орон сууц хашааны газрын зориулалтаар олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/736 дугаар захирамжаар Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа 2 гудамж 30 тоотод байрлах 4116042339 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр орон сууц хашааны газрын зориулалтаар олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/735 дугаар захирамжаар Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа 2 гудамж 38 тоотод байрлах 4116042338 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр орон сууц хашааны газрын зориулалтаар олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/731 дүгээр захирамжаар Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа 28 гудамж 01 тоотод байрлах 4116042287 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр орон сууц хашааны газрын зориулалтаар олгосныг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Т.Төгсбадрахын газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын кадастрын цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын цахим мэдээллийн санд оруулахыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд нь:

1.1. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/327 дугаар захирамжаар Газрын хаяг байршил, өөрчилж газар өмчлүүлэх тухай захирамжаар маргаан бүхий иргэн Н.Тэлмүүнд олгосон Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Есөн зураа 2 дугаар гудамж, 30 тоотод байршилтай 700 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/736 тоот захирамжаар өмчилсөн нь өөр иргэний эзэмшлийн газартай давхцан тул газрын хаяг байршлыг өөрчлөн Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Залууст байршилтай гэр орон сууц хашааны газрын зориулалттай 700 м.кв газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж, энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/736 тоот захирамжийн Н.Тэлмүүний газрын хаяг байршилд хамрах хэсгийг хүчингүй болгож,

1.2. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/328 дугаар Газрын хаяг, байршил өөрчилж газар өмчлүүлэх тухай захирамжаар маргаан бүхий иргэн Н.Бишрэлтэд олгосон Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Есөн зураа 2 дугаар гудамж, 38 тоотод байршилтай 700 м.кв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/736 тоот захирмажаар өмчилсөн нь өөр иргэний газартай давхцсан тул газрын хаяг, байршлыг өөрчлөн Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Залууст байршилтай гэр орон сууц хашааны газрын зориулалттай 700 м.кв газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж, энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/735 дугаар Иргэн Н.Бишрэлтэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Н.Бишрэлтийн газрын хаяг байршилд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.

2. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Т.Далайгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий газруудын хаяг, байршилд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Далайгийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Т.Далайгийн нэхэмжлэлийн шаардлагын Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/735 дугаар Иргэн Н.Бишрэлтэд газар өмчлүүлэх тухай захирамж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/736 дугаар Иргэн Н.Тэлмүүнд газар өмчлүүлэх тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т.Далай нь тусгаарласан 123/2023/0052/З индекстэй хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ