| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01880/И |
| Дугаар | 142/ШШ2024/01764 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01764
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 714 549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Сууц өмчлөгч ******* нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчлийн СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 714,549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хос багана 67 СӨХ-оос нэхэмжилж буй 714 549 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан 714 549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ны 714 549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 714 549 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 699.18 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 10 849.59 төгрөг, төрийн сангаас 10 849.59 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ны 714 549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 699.18 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 10 849.59 төгрөг, төрийн сангаас 10 849.59 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.