| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01879/И |
| Дугаар | 142/ШШ2024/01762 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01762
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* холбогдох,
477 522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хос багана-67 СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Сууц өмчлөгч ******* нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчийн СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 477,522 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...4-16-124 тоотод оршин суух Отгонбаатар овогтой Уянга нэхэмжилсэн 477 522 төгрөг нэхэмжилснээс бэлэн бус тооцооны хэлбэрээр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөг төлж зөрүү 277 522 төгрөгийг 2025 оны 1, 2 сард хуваан төлөхөөр эвлэрэлд хүрсэн тул дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 477 522 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Хүрэлбаатар нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага 477 522 төгрөг нэхэмжилснээс 200 000 төгрөгийг бэлэн бус тооцооны хэлбэрээр төлж зөрүү 277 522 төгрөгийг 2025 оны 01, 02 дугаар сард багтаан төлөхөөр эвлэрэлд хүрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 975.66 төгрөгийн 7 487.83 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ас 477 522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 975.66 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 7 487.83 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА