Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

******* хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******

******* албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Орхон аймаг Баян-Өндөр сумын ******* ******* нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие 13 настай охины хамт амьдардаг. Манай байрныхан ус, ундаа ууя, хоол идье гээд орж ирдэг болсон, дараа нь архи хувааж уудаг болсон. Тэгсээр байгаад дундаа ороод байнга архи уудаг болсон. Охин маань одоо хот руу, ээж рүүгээ явсан байгаа. Би 14 хоногт нэг удаа л архи уудаг. Охин маань ирвэл архи уухаа болино. Тиймээс албадан эмчилгээнд явахыг хүсэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн ******* албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Орхон аймаг дахь Цагдаагийн газар Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар дүгээр зүйлийн 8.1.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

******* нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурч, удаа эрүүлжүүлэгдэж байсан, архи ууж нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчдөг болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* Нийтийн хэв журам хамгаалах тасгийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 2024.12.20-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, ******* эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, арга хэмжээ авагдаж байсан талаар Цагдаагийн газрын системийн лавлагаа, хэсгийн байцаагч П.Алтантогтохын хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн ******* албадан эмчилгээнд хамрагдаж болно гэж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авч ******* архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан*******-г албадан эмчилгээнд явуулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА