Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/01720

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 19 142/ШШ2024/01720

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,,-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1 184 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....******* нь *******-тай 2022 оны 07 сарын 29-ний өдөр 140000783693 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95941286 дугаарын Монпэй дансьп' ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 11-ний өдөр 580,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 2023 оны 07 сарын 17-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 07 сарын 26-ны өдөр 90,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2023 оны 07 сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ын хүүтэй, тус бүр 1 сарын хугацаатай нийт 4 удаагийн 840,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. *******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:

Зээлийн

огноо

Авсан

зээл

Зээлийн

хүү

/сар/

Өнгөрсөн

хугацаанд

төлсөн

2024.06.19-ний байдлаар

Зээлийн

үлдэгдэл

хоног

Зээлийн

хүү

Нэмэгдүү лсэн хүү

Нийт дүн

2023.07.11

580,000

3,0%

-

580,000

 

196,739

35,568

812,307

2023.07.17

70,000

3.4%

-

70,000

 

26,364

4,605

100,969

2023.07.26

90,000

3.4%

-

90,000

 

32,900

5,960

128,860

2023.07.30

100,000

3.4%

-

100,000

 

36,075

6,468

142,543

Нийт дүн

840,000

 

 

840,000

 

292,078

52,601

1,184,679

 

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 1,184,679 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан болно. Нэхэмжлэлийн дүн болох 1 184 679 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд заасан тооцоог 2024 оны 11 сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл 3 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой тул харгалзан үзнэ үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 1 184 679 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 184 679 төгрөгийг 2024 оны 11 сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 982 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 16 491 төгрөг, төрийн сангаас 16 491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1 184 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 32 982 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 16 491 төгрөг, төрийн сангаас 16 491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА