| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01740/И |
| Дугаар | 142/ШШ2024/01719 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01719
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2*******,, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 774 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....******* нь *******-тай 2021 оныОЗ сарын 11-ний өдөр 140000615337 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын 99234397 дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 02 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд *******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан. *******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 230,794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,710, нийт 774,504 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 774,504 /долоон зуун далан дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 500 000 төгрөг, хүү 230 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43 710 төгрөг, нийт 774 504 төгрөгийг 12 сардаа багтааж төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 774 504 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 774 504 төгрөгийг 12 сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 484 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 13 242 төгрөг, төрийн сангаас 13 242 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 774 504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 26 484 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 13 242 төгрөг, төрийн сангаас 13 242 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА