| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01742/И |
| Дугаар | 142/ШШ2024/01718 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01718
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******,*******, ******* ХХК /РД:5373271/,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 1*******,*******,*******, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 690 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....******* нь *******-тай 2017 оны 06 сарын 04-ний өдөр 140000001899 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын 99765414 дугаарыг ашиглан 555 дугаар луу зээлийн хүсэлт явуулж, зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 08 сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр авч, 2019 оны 09 сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.Өнгөрсөн хугацаанд *******өөс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээж, 96095414 дугаар луу өөртэй нь холбогдож зээлээ хувааж төлөхөөр тохиролцсон ч тохирсон хугацаанд зээлээ эргэн төлөөгүй байна. *******ийг зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 409,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,478, нийт 690,082 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******өөс зээлийн гэрээний үүрэгт нийт 690,082 /гурван зуун ерэн мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ХХК нь хариуцагч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 690 082 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 690 082 төгрөгийг *******-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 690 082 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага 690 082 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 418 төгрөгийн 12 709 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******өөс 690 082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 418 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 12 709 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА