Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01708

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******,*******, ******* ХХК /РД:6880266/,*******,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5 424 318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* нь манай компанитай 2022 оны 08 сарын 22-ны өдөр ЭР-БЗГ/2022-57520 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,599,900 төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар түрээслэж авсан. Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу apple iphone 13 green 128 gb MNGK3ZP/A загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан богоод лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч ******* нь зээл авсанаас хойш 2024 оны 09 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,424,318.27 төгрөг төлөх байснаас эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 614 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааг зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч ******* нь ЭР-БЗГ/2022-57520 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,302,081.95 төгрөг, зээлийн хүү 1,955,823.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,412.85 төгрөг нийт 5,424,318.27 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт 5,424,318.27 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* ХХК зээлийн гэрээ байгуулж 3 599 900 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай Пи Си Молл ХХК-иас I phone 13 загварын утас худалдаж авсан. Миний бие ******* ХХК-иас нэхэмжилсэн 5 424 318.27 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй 12 сард хувааж төлөх хүсэлтэй байна. 2024.11.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 252 100 төгрөг, 2024.12.05-ны өдөр 200 000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.01.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.02.05-ны өдөр 200 000 төгрөг, 21025.02.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.03.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.04.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.05.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.06.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.07.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 200 000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.09.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 252 100 төгрөг, 2025.10.05-ны өдөр 200 000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 252 100 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 5 424 318.27 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******т нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5 424 318.27 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 740 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 50 870 төгрөг, төрийн сангаас 50 870 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 5 424 318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 101 740 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 50 870 төгрөг, төрийн сангаас 50 870 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА