| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0015/З/Т |
| Дугаар | 123/ШШ2024/0066 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 123/ШШ2024/0066
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Чандмань ******* ******* ХК-иас, Төв аймгийн Баян******* сумын Засаг дарга, газрын даамалд холбогдуулан гаргасан Шарын аманд байршилтай 23 га газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Чандмань Зэндмэнэ ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Баян******* сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас Шарын амны гэх 23 га газрыг мэдээллийн санд бүртгэхийг зөвшөөрч газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116043130, 4116043131 дугаар бүхий газруудыг бүртгэсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Чандмань ******* ******* ХК-иас Төв аймгийн Баян******* сумын Засаг даргад холбогдуулан Шарын аманд байршилтай 23 га газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаад нэхэмжлэгч Ч.Балжиннямаас 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цандмаагийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань ******* ******* ХК-иас Төв аймгийн Баян******* сумын Засаг даргад холбогдуулан Шарын аманд байршилтай 23 га газрыг газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН