Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01706

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг*******,*******, ******* ХХК /РД:6880266/,*******,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6 824 883.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* нь манай компанитай 2023 оныы 12 сарын 28-ныы өдөр ЭР-СТГ/2023-114804 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,699,900 төгрөгийг сарын 2,98% /гэрээнээс хүүгийн шалгах/-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар түрээслэж авсан. Түрээслэгч ******* нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу apple iphone 15 Рго Мах natural titanum 256СВ гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан богоод лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Түрээслэгч ******* нь ИМБ-СТГ/2023-171891 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,980.178.5 /Хоёр сая есөн зуун наян мянга нэг зуун далан найман таван мөнгө/ төгрөг төлөх байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 653,614 /Зургаан зуун тавин гурав мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг/ төгрөгийн төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,326,564.50 /Хоёр сая гурван зуун хорин зургаан мянга таван зуун жаран дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зорчин 207 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 312.1 Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна. Мөн тус гэрээний 6.7-д Энэхүү гэрээний 6.1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй. Түрээслэгч ******* нь ЭР-СТГ/2023-114804 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу төлөх ёстой лизингийн үлдэгдэл нь 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,752,192.03 /Таван сая долоон зуун тавин хоёр мянга нэг зуун ерин хоёр төгрөг гурван мөнгө / төгрөг, лизингийн хүү 1,049,406.65 /Нэг сая дөчин есөн мянга дөрвөн зуун зургаан төгрөг жаран таван мөнгө /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,284.86 /Хорин гурван мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг наян зургаан мөнгө / төгрөг, нийт 6,824,883.54 /Зургаан сая найман зуун хорин дөрвөн мянга найман зуун наян гурван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийн өртэй болоод байна. Иймд түрээслэгч *******оос санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний үүрэгг нийт 6,824,883.54 /Зургаан сая найман зуун хорин дөрвөн мянга найман зуун наян гурван төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт Хэрэглээний зээл ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь тус компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй. Ямар нэгэн гомдол саналгүй...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан 6 824 883.54 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6 824 883.54 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 149 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 62 074.5 төгрөг, төрийн сангаас 62 074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 6 824 883.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 124 149 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 62 074.5 төгрөг, төрийн сангаас 62 074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА