| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01765/И |
| Дугаар | 142/ШШ2024/01685 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2024/01685
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******,*******, ******* ХХК /РД:6880266/,*******,*******,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,,д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6 400 096.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* нь манай компанитай 2023 оны 06 сарын 19-ний өдөр ЭР-СТГ/2023-124944 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 4,616,900 төгрөгийг сарын 2,98% /гэрээнээс хүүгийн шалгах/-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар түрээслэж авсан. Түрээслэгч ******* нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу apple iphone 14 Рго Мах deep purple 128 GВ гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан богоод лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Түрээслэгч ******* нь ИМБ-СТГ/2023-124944 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,698,855.81 төгрөг төлөх байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 348,000 төгрөгийн төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,350,855.81 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зорчин 432 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 312.1 Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна. Мөн тус гэрээний 6.7-д Энэхүү гэрээний 6.1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй. Түрээслэгч ******* нь ЭР-СТГ/2023-124944 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу төлөх ёстой лизингийн үлдэгдэл нь 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,616,900 төгрөг, лизингийн хүү 1,734,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,862.46 төгрөг, нийт 6,400,096 төгрөгийн өртэй болоод байна. Иймд түрээслэгч *******ас санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний үүрэгг нийт 6,400,096 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт -д гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хэрэглээний зээл 6 400 096.07 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие ******* нь 6 сарын хугацаанд цалин дээрээсээ төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 6 400 096.07 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6 400 096.07 төгрөгийг 06 сарын дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 352 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ас 58 676 төгрөг, төрийн сангаас 58 676 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 6 400 096.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 117 352 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ас 58 676 төгрөг, төрийн сангаас 58 676 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА