Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01684

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *******, ******* ББСБ ХХК /РД:6874657/,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******, холбогдох,

1 290 391.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн ******* нь 2023 оны 09-р сарын 09-ний өдөр В30023090902 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,953,900.00 /Нэг сая есөн зуун тавин гурван мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар Асег загварын зөөврийн компьютер цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч *******д 2023 оны 09-р сарын 09-ний өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч ******* нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөр 694,049.77 төгрөг, зээлийн хүү 499,855.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,613.6 төгрөг нийт 1,197,519.11 төгрөг төлсөн. 2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчин 116 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* БЗГ-ийн Гүрбазар Чантуу /РД:ФА79010471/-тай нэхэмжлэл гаргасан. Уг төлбөр тооцоог бүрэн барагдуул дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 1 290 391.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлага 1 290 391.26 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 520 төгрөгийн 17 760 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******гаас 1 290 391.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 17 760 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА