Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 144/ШШ2025/00006

 

    2025           01           06                                                           144/ШШ2025/00006      

                                                                                          

   Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                       хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин суух, “А****** к*****” ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********тоот хаягт оршин суух З********* овогт Б********ийн Г******* /РД:******/-д холбогдох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***** тоот хаягт оршин суух З****** овогт Б*******ийн М********** /РД:*******/,

Зээлийн гэрээний үүрэгт 15,945,237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А***** К**** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Г****** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 сарын 12-нд ****** тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 19,630,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 9,724,233 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,925,768 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 14,650,001 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 11 сарын 11-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******** тоот гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,905,767 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,175,012 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 859,458 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 15,945,237 төгрөгийг зээлдэгч Б.Галхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

   Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

   Нэг талаас ********байрлах “А******** к******” ББСБ ХХК, /РД:********/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, Б.Ц********* /цаашид нэхэмжлэгч гэх/,

   Нөгөө талаас ********тоот хаягт оршин суух Б********* овогтой Г*******/РД:*******/ /цаашид хариуцагч гэх/ нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

   1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 15,945,237 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

   2. Уг төлбөрийг 2025 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:  15,945,237 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 945,237 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

   3. Дээрх хуваарийг нэг удаа зөрчсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болно.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

            “А**** к*****” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Г******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,945,237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Иймд хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгч “А******** к*******” ББСБ ХХК-д 15,945,237 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 945,237 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Г******** нь зээлийн гэрээний үүрэгт 15,945,237 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 945,237 төгрөгийг “А***** к*******” ББСБ ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,678 төгрөгийн тавин хувь болох 118,839 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 118,839 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Г*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 118,839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А****** к*****” ББСБ ХХК-д тус тус олгосугай.     

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА