Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 144/ШШ2025/00007

 

 

      2025           01          06                                                         144/ШШ2025/00007        

                                                                                                                                                                                                                                

   Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                       хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ********* гудамж “Х******* банк” ХК-ийн төв байр, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Х****** банк” ХК-ийн Ханбогд тооцооны төвийн банкир ажилтай, Х********* овогт Д*******ийн Э******** /РД:*********/,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин суух Ж****** овогт Т*******ийн Э*******/РД:*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26,986,899.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х******банк” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Э****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Э***** /РД:*******/ нь Х***** Банктай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ****** дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,500,000.00 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь зээлдэгч Т.Э*******ын Х**** Банк дахь ***** тоот дансанд 2024 оны 07 сарын 19-ны өдөр 26,500,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.  Зээлдэгч Банктай байгуулсан****** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт үндсэн зээлд 883,333.33 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 400,269.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 98.74 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 07 сарын 19-ний өдөр Банктай байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 64 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х***** Банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.

 Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010111143 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 25,616,666.67 төгрөг, 2024 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 64 хоногийн хүү болох 1,360,259.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,972.71 төгрөг нийт 26,986,899.32 төгрөгийг Т.Э******оос гаргуулж өгнө үү” гэжээ.

   Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

   Х****** банкны нэхэмжлэлтэй Т.Э*********д холбогдох иргэний хэрэгт талууд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

   Нэг: Эвлэрлийн нөхцөл:

   1. Нэхэмжлэгч Х****** банк нь хариуцагч Т.Э*****оос зээлийн төлбөр 26,986,899.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

   2. Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 26,986,899.32 төгрөгийг хариуцагч нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.

   3. Хариуцагч нь 26,986,899.32 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

   4. Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 26,986,899.32 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,486,899.32 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

   5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.

   6. Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулахаар талууд харилцан тохирч эвлэрчээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

            “Х****** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,986,899.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Иймд хариуцагч Т.Э******* нь нэхэмжлэгч Х****** банк” ХК-д 26,986,899.32 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,486,899.32 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.Э******* нь зээлийн гэрээний үүрэгт 26,986,899.32 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,486,899.32 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөгийг “Х**** банк” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,885 төгрөгийн тавин хувь болох 146,442.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 146,442.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Т.Э******оос улсын тэмдэгтийн хураамжид 146,442.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х********* банк” ХК-д тус тус олгосугай.     

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА