Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 144/ШШ2024/00010

 

 

 

       2025           01          13                                                             144/ШШ2025/00010

    

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: **********давхарт байрлах, “С************” ХХК, /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********оршин суух, О***** овогт О*******ын Ц******** /РД:********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,116,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Д********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Ц*********д холбогдох 1,116,389 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч О.Ц*******нь манай компанийн нэхэмжилсэн 1,116,389 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “С*******” ХХК нь хариуцагч О.Ц********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,116,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг зохицуулжээ. Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д********ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хариуцагч О.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,116,389 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,000 төгрөгийн тавин хувь болох 16,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 16,000 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн ********** тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “С********” ХХК-д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “С********” ХХК нь хариуцагч О.Ц*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,116,389 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,000 төгрөгийн тавин хувь болох 16,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 16,000 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн ********* тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “С********” ХХК-д олгосугай. 

3. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА